Д.Дэлгэрсайхан: Охины маань эмчилгээнд хандив өргөх хэрэггүй, би хөдөлмөрлөж олно

"Жүжигчин Д.Дэлгэрсайханы охин хүнд өвчин туссан учраас тэрбээр хөдөө орон нутгаар ганцаараа тоглолт хийгээд явж байна" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Иймд "Маск" продакшны жүжигчид туслахгүй байна гэх өнцөг яригдав. Энэ талаар жүжигчин Д.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би хөдөө орон нутгийн сумуудаар хандивын тоглолт хийж явна. Зарим хэвлэлээр "Маск" продакшны жүжигчид Д.Дэлгэрсайхандаа туслахгүй байна гэдэг мэдээлэл цацагджээ. Энэ бол ташаа мэдээлэл. Тоглолтын унааны зардал, буудаллах буудлын мөнгө, хоолны мөнгө зэргийг продакшнхан маань ивээн тэтгэж байгаа. Хамт олондоо баярлалаа гэж энэ ташрамд хэлье. Тоглолтыг маань үзэж байгаа үзэгчдэдээ ч мөн баярлаж байна.
Охин маань ЭХЭМҮТ-д эмчлүүлж, эрүүл болж байгаа. Хамт олон маань манай гэр бүлд маш том нэмэр болж байгаа.
Өнөөдөр бид Архангай аймгийн Хашаат суманд тоглолтоо хийх гээд ирчихсэн байна. Энэ тоглолтод манай залуу жүжигчид болоод дуучин хамтарч байгаа. Хошин урлагийн "Маск" продакшн маань хөдөө орон нутгийн тоглолтыг маань ивээн тэтгэж байгаад баярлаж байна.
Охинд маань "Хандив өргөе. Дансаа тавь" гэж их хэлж байгаа. Би дансаа тавьж хүмүүсээс зүгээр мөнгө авмааргүй байна. Зүгээр л хүмүүсийг инээлгэж, хөдөлмөрлөж байгаад охиныхоо биеийг эмчлүүлнэ" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБ-д тоглосон нь суманд тоглосноос дээр. Арай олон үзэгчид татна.
Маск продакшны жүжигчид хар багаас нь Дэлгэрсайхантай хамтарч ажиллаж байсан. Дэлгэрсайхан бол урлагийн авьяастай хүүхэд. Хамтарч ажиллаж байгаад нөгөө 3 нь гавьяат жүжигчин болсон биз дээ. Хөдөө тоглож байхаар УБ хотод тоглосон бол Дэлгэрсайханы охиныг бодож олон хүн хандив өргөнө шүү дээ. Яагаад ганцаараа явж байнаа, бүгдээрээ явахгүй яасан юм болоо, бүр гайхаад байна.ДЭЛГЭРСАЙХАН ДУУЧИН АНХБАЯР АХТАЙГАА УУЛЗАХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ. ТЭР ДУУЧИН АНХБАЯР ЭХНЭР НЬ ЮМЖИР МӨН ДУУЧИН. АНХБАЯР БОЛ ГЭГЭЭЛЭГ БУЯНЫ САЙХАН ҮЙЛС ХИЙДЭГ САЙН ЗАЛУУ ХАРАГДДАГ./ АРХАНГАЙ АЙМГИЙНХ/