НИЙГЭМ

Оны эхний гурван сард шар өвсний түймэр 24 удаа гарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг эхлүүллээ.

Улаанбаатарын он гарсаар гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 593, аврах ажиллагааны 32, нийт 625 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл ослын тоо 25.2 хувиар өссөн дүнтэй байна. Он гарсаар шар өвсний түймэр 24, ойн түймэр нэг удаа бүртгэгджээ.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр болон тавдугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button