Нийгмийн

ГХЯ: PCR шинжилгээтэй иргэд өнөөдрөөс ОХУ-ын хилээр саадгүй зорчино

ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36 ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн Полимеразын гинжин урва л/PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно гэж ГХЯ-наас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button