Нийгмийн
Киргиз улс “Ebarimt” системийн талаар Монголоос туршлага судлах хүсэлт гаргалаа
Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, бусад газар хэлтсийн дарга нарын хамт Бүгд Найрамдах Киргиз Улсын Татварын албаны дэд дарга Дубанаев Адилет Садырбекович тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 28-ны өдөр Татварын Ерөнхий Газарт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Киргиз улсын татварын алба, Монголын татварын албаны үйл ажиллагааны цахимжилт, тэр дундаа НӨАТ-ын “Ebarimt” системийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлж, хоёр тал цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх талаар санал солилцов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрсөдөө яаж хождогоо зааж өгөхөө мартваа