ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: Украинд дахин 300 сая ам.долларын тусламж үзүүлж “угжина”

АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, тус яам Украины аюулгүй байдалд туслах санаачилга /USAI/ хэмээх санхүүгийн багцын хүрээнд Украинд дахин нэмэлт тусламж үзүүлэхээр болсон гэв.

Үүнийг тодруулбал, санаачилгын хүрээнд АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам Украины батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд дахин 300 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээр болсон байна.

Эл шийдвэр нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаарх АНУ-ын гуйвшгүй амлалтыг нотолж байгааг Жон Кирби онцлов.

Америкийн Украинд олгох 300 сая ам.долларын лазераар удирддаг пуужингийн систем, “Switchblade”, “Puma” зэрэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/, агаарын довтолгооноос хамгаалах систем, хуягт машин, жижиг болон том оврын калибрын сум, шөнийн дурангийн төхөөрөмж, холбооны систем, машин техникийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа засгийн эрхэнд гарснаасаа хойш Украинд аюулгүй байдлын чиглэлээр нийтдээ 2.3 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн байгаа юм. Харин үүнээс Орос Украинд “цэргийн тусгай ажиллагаа”-г эхлүүлснээс хойш даруй 1.6 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

“АНУ холбоотнууд болон түншүүдийн хамтаар Украинчуудад тусалж, тэдэнд Оросыг сөрөн зогсоход боломж олгохоор үргэлжлүүлэн хамтран ажиллана” хэмээн Жон Кирби онцолжээ.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Джон Байден энэ украйн туслаад байгаа мөнгөө өөрийнхөө орны ядуу иргэдийн амьдр�##�ыг өөд татахад зарцуулаачээ. Иргэд нь үүнийг шаардаачээ.

Иргэн
Иргэн

Яаа яаааа дайныг зогсчих вий, больчих вий гэсэн шиг өдөөж өрдөж байна даа харин ч нэг. Тэр зэвсэг техникийг нь хилээр орж ирэнгүүт нь анаж байгаад нам устга, ОРОСУУДАА.

иргэн
иргэн

Зэвсэг өгөөд бгөа оронынхон нь зэвсгийн агуулахад нь кинж�##�аар цохилт өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй дандаа зэвсэг өгч дайныг үргэлжлүүлээд байх сонирхолтой юмаа . Өөрсдөө байлдаагүй болохоор тэгдэг юм байх даа

ҮНЭН
ҮНЭН

ТЭНЭГ АНАР ХАХА УГЖААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ БОЛОМЖООРОО ТУСЛАЖМЖ ҮЗҮҮЛЖ БАЙХАД ТЭНЭГ ҮХЭРНҮҮД

Зочин
Зочин

Зөнөг байден болиочээ. Украйнд цэргийн тусламж зэр зэвсэг нийлүүлж байна гэдэг чинь дайны өдөөж санхүүжүүлж байна гэсэн үг шүү дээ. Байден гэгч зөнөг өвгөн чи украйныг хэдэн арван тэрбум доллароор угжсан ч оросыг украйн хэзээч дийлэхгүй. Нэг муу украйн битгий хэл нато ч оросыг дийлэхгүй.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

УКРАЙНЧУУДААР БҮХ ОРОСУУДЫГ АЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ОРОС ДЭЛХИЙД ХЭРЭГГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button