НИЙГЭМ

Гэр шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ

Гэр шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн төвөөс зүүн урд зүгт 27 км-т Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн Баянхайрхан гэдэг газарт малчин О-ын таван ханатай гэр шатаж, хээрийн түймэр гарсан дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, болон орон нутгийн иргэд тухайн газар очиход, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 25000 га хээрийн талбай шатсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button