
Ням гараг /2022.04.03/-т АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотод буудалцаан болж, зургаан хүн амиа алдаж, арван хүн шархадсан талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ.
Цагдаа нар хэргийн газрыг бүсэлсэн байна. Одоогоор хохирогчдын биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.

Ямартай ч, цагдаа нарын мэдээллээс “ABC News” телевиз эш татан мэдээлснээр, буудалцаан болох үед эргүүлийн цагдаа нар ойролцоо байсан гэх ба шөнийн 02:00 цагийн орчимд болсон аж.
Буудалцаан шөнийн цэнгээний газрууд төвлөрсөн гудамжинд болсон ба тэнд олон хүн цугларсан байжээ. Халдлагыг чухам ямар этгээдүүд, ямар зорилгоор үйлдсэн гэдэг нь хараахан тодорхой биш байна.
Эх сурвалж: ABC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчил�##� нь анархизм болсон газар ийм л байдаг юм. Америкийг их шүтэж дагах юм бид ч ийм юм үзнэ шүү.