Нийгмийн

Монголын дугуйчид Азийн АШТ-д түүхэн амжилтаа шинэчиллээ

Өнөө жил Тажикистан улсын Душанбе хотод болсон засмал замын дугуйн Азийн АШТ-ээс Монголын тамирчид хоёр мөнгө, гурван медаль хүртэн, түүхэн амжилт гаргасан. 41 дэх удаагийн тус тэмцээнээс Монголын эрэгтэй дугуйчид багаараа болон Г.Жаргалсайхан мөнгө, С.Жамбалжамц, Ц.Солонго, А.Даваажаргал нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм.

Цар тахал, коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жил Азийн аварга болоогүй. Хүнд цаг үе, цар тахлыг ялаад болсноороо энэ удаагийн тэмцээн онцлогтой. Мөн Монголын дугуйчид “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнд амжилттай оролцон, Азийн аваргын амжилтаа ахиулсан нь мөн онцлох амжилт.

Азийн АШТ-ээс медаль авсан дугуйчдыг эх орондоо ирэхэд нь Монголын дугуйн холбооны удирдлага, дугуйн спортынхон угтан авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг “Цар тахал, хөл хориотой хүнд үед Монголын дугуйчид тэмцээн, бэлтгэлээ таслаагүй. Монголын дугуйн холбооноос тодорхой бодлогоор дугуйчдаа дэмжсэний үр дүн Азийн АШТ-д гарлаа.

Өнгөрсөн жил манай тамирчин Жамбалжамц дэлхийн аварга болсон. Дугуйн спортыг нийтийн биеийн тамирын нэлээд чухал төрөл болгох тал дээр анхаарч байгаа.

Шигшээ багийн үндсэн төрөлд дугуйн спортыг багтаахад анхаарч байна” гэлээ.

Сонирхуулахад, одоогоор Монголын дугуйчид зуны олимпын нэг эрх аваад байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button