Иргэд маргааш Сүхбаатарын талбайд жагсана

Үнийн өсөлт, тэгш, шударга бус байдал иргэдийг туйлдуулж, цөхрүүлсээр байгаа билээ. Иргэн О.Отгонтөгс нарын залуус Сүхбаатарын талбайд хоёр өдөр жагсан, үзэл бодлоо илэрхийлсэн.
Тэгвэл тэвчээр нь тасарсан, цөхөрсөн иргэд маргааш Сүхбаатарын талбайд жагсахаар төлөвлөн, зөвшөөрлөө авчээ.
Энэ талаар иргэн Ж.Энхжаргалан “Хөөцөлдсөөр байгаад жагсах зөвшөөрлөө олж авлаа. Албан ёсны боллоо. Хувийг нийслэлийн цагдаагийн удирдах газарт очсон тул залуучууд иргэдийн хэв журмыг хангахад туслах байхаа. Маргааш өглөө 10:00 цагаас уулзая. Тэгээд асуудалд цөмөөрөө бодитой хандаж оролцоогоороо дэмжиж, олуулаа үгээ хэлж дор бүрнээ шийдлүүдээ дэвшүүлж хий хоосон биш үр дүнд хүрсэн тайван жагсаал болоосой гэж хүсэж байна” гэжээ.
Мөн “Маргаашийн органик жагсаалыг илт улс төр оруулж өглөөний мэдээнээс авахуулаад дунд буруу зорилгоор цугласан олон мянган ирэх гэж байгаа иргэдийг бидний зорилгоос өөрөөр ашиглах, нийгмийн үймээн самуун, турхиралт, эмх замбраагүй байдалруу оруулж хяналтаас гарсан заваан юмруу түлхэж буруугаар ашиглагдах болоод явчихлаа! Ийм учраас маргаашын жагсаалыг албан ёсоор хойшлуулъя. Энэ жагсаал хийгдвэл миний хувьд яаж ийж байгаад органикаар л хийгдэх ёстой. Тэрнээс биднийг ямар ч зүйлд ашиглаж болохгүй” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРГАНИК ХҮНС ОРГАНИК ЖАГСААЛ ККК ОДОО ОРГАНИК ЯНХАН ОРГАНИК ДАРГА ГЭЭД ЦУВРАХ ЮМ БАЙНА ШҮҮ ККК ОРГАНИК ЭХНЭР ГЭВЭЛ ОДОО ЯМАР БАЙНА
юун ч завтай юм вэ ядуу мөнгөгүй улсуудыг хараад байхад голцуу залхуу ажилгүй улсууд байх юм билээ