Нийгмийн

Үйл явдал: Сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодсон асуудлаар мэдээлэл хийнэ

Дөрөвдүгээр сарын 7-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сургалт, семинар болно.

11.00 цагт Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма " бүтээлийн нээлт болно.

11.00 цагт Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШУЯ-ны гадна хэвлэлийн хурал хийнэ.

15.30 цагт УДБЭТ-т хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Ганц цагаан шувуу" моно дуурийн  хэвлэлийн хурал болно. Утас: 97002707

Төрийн ордонд

9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button