"Захирлын нөхөр сурагчийг зодсон байхад "Байгууллагын нууц задруулбал үзэлцэнэ шүү" гэж дарамталсан"

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь сурагчийг зодож, бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэл зүйч, эрхзүйч Улаанбаатар хотод ирж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Захирлын нөхөр хичээлийн цагаар сурагчийг өшиглөж, цохисон. Өмдийг нь урагдтал зодсон. Үүнийг ангийн сурагчид нь нотолж байгаа. Улсаар тухайн сурагч газар хэвтэж байгаад уйлаад ангиасаа гүйж гарсан. Ангийнхан нь "Үеийн хүнээ зодож байгаа юм шиг зодсон. Өмнө нь ч биднийг зодож байсан. Биднийг хичээл орж байхдаа маш хүчтэй нясалдаг гэж ам уралдан ярьжээ.
Тухайн сурагчийг яагаад зодсоныг ангийнхнаас нь асуухад сандал дээрээс цүнхээ авах гэж байгаад сандал унаасан. Үүнээс болж багш уурлаж ирээд хамаг хүчээрээ зодсон. Тухайн хүүхдийн эцэг эх хэлэхдээ "Хүүхэд маань зодуулсан оройноо халуурсан. Захиралд хандахад нөхрөөс минь уучлалт гуй. Эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгье. Танай хүүхдийн буруу шүү. Би айсандаа Орос хэлний багшаас уучлалт гуйсан" гэсэн.
Хүүхдийн урагдсан өмдийг үйлчлэгчээр угаалгаж, хөдөлмөрийн багшаар оёулж өгсөн.
Захиралд хандахад байгууллагын нууцыг задруулбал чамтай хатуу тооцоотой гэж дарамталсан. Манай сургуулийн захирал жилийн өмнө томилогдоод нөхөх болох н.Цогжавхланг өнгөрсөн 11 дүгээр сард Орос хэлний цагийн багшаар ажилд авсан. Хүүхдийг зодсон багш бол Орос хэлний багш юм. Манай сургууль ургийн мод шиг ах, дүү, төрөл төрөгсдөөрөө хамт ажиллаж байна. Боловсролын байгууллага ийм баймааргүй байна. Би БШУ-ы сайдтай уулзаж, өргөдөл санал хүсэлтээ өгөхөөр ирсэн. Хүүхдийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хүүхдүүд сэтгэл зүйчид хандах сонирхолтой байгаа.
Зодуулсан хүүхэд айдаст автаж, сэтгэл зүйн хүн нөхцөлд байгаа. Хичээлдээ явах сонирхолгүй байгаа. Хичээлдээ суухгүй байгаа. Гэхдээ орос хэлнээс бусад хичээлд мэр сэр ирж байна” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хариуцлага тооцоорой боловсролын яамаа сайдаа
Said n ooroo es zuigui , hudlaa yrihaas chaashgui,
Нөхрийг нь алаад өгөхгүй юу. Юугаа хийгээд худлаа хэл ам хийгээд байгаа юмб
ЭНХАМАГЛАН САЙДАА ЭНЭ ЯРГАЧИН БАГШАА УЧРЫГ НЬ ОЛООЧ ЗАХИРЛЫН НӨХӨР НЬ ОРОС ХЭЛНИЙ БАГШААР АВААД БАЙХДАА ЯАДАГ БАЙНАА.ЭНЭ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ХОТОД АЦРААД НАРАНТУУЛЫН НИЙТИЙН ЖОРЛОНД ЦЭВЭРЛЭГЧЭЭР ТАВЬЯА ОРОЙ НЬ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРУУДАД НӨМРӨГ ТАРААГ НӨХРИЙГ НЬ ЗОХИХ ЯЛЫГ НЬ ӨГӨӨД ТАХИР СОЁОТОД ЯВУУЛЬЯА ХҮҮХДЭЭ ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ ГЭЖ СУРГУУЛЬД ЯВУУЛЖ БАЙГАА БОЛОХООС БИШ УХВАР МӨЧИД ЯРГАЧДЫН ГАРЫН ЧИЛЭЭГ ГАРГАХ ГЭЖ ЯВУУЛААГҮЙ ДАРХАНЫХААН ГАРААД ЖАГСААРАЙ НААД СУРГУУЛИЙХАА ЗАХИРЛЫГ НӨХӨРТЭЙ НЬ ХАМТ ЧИРЧ ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН ТАЛБАЙ ДЭЭР АЦАРЧ СӨХӨРЧ СУУЛГААД АРД ТҮМНЭЭР ШИЙТГҮҮЛ ДАВАРЦАН БАЙНА
Энэ Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нар сургуулийн нийгмийн ажилтныг томилж, чөлөөлж, цалинжуулдаг болвол захирлаас хараат бус болж, хүүхдийн эрхийг хамгаалахад ахиц гарах бусуу
Уг нь сурагч хичээлдээ ирэхгүй бол нийгмийн ажилтан явж олж ирдэг. Асуудлыг судалдаг. Учир нь боловсрол албадан учир. Шалтгаангүй ирэхгүй байх ёсгүй байдаг. Шалтгаантай бол асуудлыг судалж шийдэх нь захирлын үүрэг. Гэхдээ ингэж биш.