Н.Сугар: Явган хүний гарц хаасан усны хоолойг буцаан татуулсан

Нарны зам дагуу байрлах шатахуун түгээх станцын дэргэд явган хүний зам хааж усны хоолой суурилуулсан талаарх мэдээлэл өчигдөр цахим орчинд түгэв.
Явган иргэнд зориулсан замд ийм тээг болох хоолой татсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулга мэдээлэл авлаа.
-Нарны зам дагуу явган хүний замд хоолой татсан байна?
Үүнийг шаардлага тавьж зөрчлийг арилгуулсан. Зарим аж ахуйн нэгжүүдэд үнэхээр ёс зүй, наад захын зарчмын асуудал байдаг юм байна.Цаашид хотод ингэж дураараа авирлаж болохгүй гэдгийг хотын дарга хэлээд л байгаа. Өмнө болдог байсан гэдэг хандлагаасаа салах хэрэгтэй.
-Энэ хоолойг хэзээ барьсан бэ?
-Өчигдөр барьсан юм байна лээ.
Зөрчлийг хэзээ мэдэж, буцаан татах ажлыг хийв?
-Өчигдөр орой цахим орчинд түгсэн байхыг хараад өнөөдөр өглөө хандах газарт нь хандаж, буцаан татуулсан. Одоо тус хэсгийг цэвэрлэж, хэвийн байдалд нь буцаасан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хариуцлага тооцох ёстой юм биш үү. Тэгээд ч иргэд цахим орчинд мэдээлэхгүй бол хот өөрөө нүд чихгүй юу.
ЯАНАА ИЙМ ЗҮЙЛ ХИЙГЭЭД СУУЖ БАЙДАГ ЦААД БАЙГУУЛЛАГА НЬ АРАЙ ДҮП ҮҮ БИД ХЭЗЭЭ ХӨГЖИНӨ ӨӨӨӨӨӨӨӨӨ