Нийгмийн

Төрийн ордны зүүн талд тусгайгийнхан нэмэлт хүчээр ирлээ

Сүхбаатарын талбай дээр гурав дахь өдрөө үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуус жагсаж байна. Иргэд Ерөнхий сайдыг Л.Оюун-Эрдэнийг өөрийн биеэр гарч ирэхийг шаардсан ч одоог хүртэл гарч ирээгүй байна. Иймд жагсаал шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилсээр байна.

Энэ үеэр төрийн ордноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан согтуу гарч ирсэн байх магадлал өндөр байгаа юм. Учир нь цагдаа нар анх гаргаж ирэхдээ согтуу хүн гэж хэлсэн боловч драггер төхөөрөмжөөр согтуурлын зэрэг илрээгүй юм.

Тус иргэнийг цагдаа нар хамгаалалтад авч байгаад бухимдсан жагсагчид машиныг бүчиж хөдөлгөөнд нь хөндөлсөөд байгаа юм. Үүний хариуд төрийн ордоны зүүн хаалган дээр тусгай ангийнхан нэмэлтээр ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button