Нийгмийн

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн автомашины бүхээгт хавчуулагдаж нас баржээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Намшир” гэдэг газар 59 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн / “Соната-7” загварын суудлын автомашинтай “Чулуут гол”-ын хавцал руу осолдож нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Цагдаагийн газрын алба хаагчид 14:00 цагт хөдөлж, хавцалын 8 метрийн өргөнтэй голыг завиар хөндлөн туулж 17:25 цагт очиж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан цогцсыг 01:48 цаг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн. /Тухайн иргэн 04.05-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад 04.06-ны өдөр мэдэгдсэн байсан./  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ золбин үхэж далд орсон ардчиллаас болж гадны орноос эвдэрхий төмрийн хог оруулж ирж,хэн дуртай нь хар ус гударч, төмрийн сэг зайдалж амиа алдсаар гучин жил өнгөрлөө. Энэ золбин ардчиллыг устгаж хариуцлагатай хатуу нийгэм байгуулъя гэвэл хэн ч жагсахгүй. Учир нь ийм уриатай жагсаалд үхэж далд орсон ардчилсан намынхан мөнгө өгөхгүй л дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хойд солонгост цагаачлаад тайван сайхан амьдар чамайг хэн ч хүчээр монголд бариагүй биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button