Нийгмийн

БИЧЛЭГ: 500 тонн жинтэй, 20 метр гүүр хулгайд алдагджээ

Энэтхэгийн Бихар мужийн Амиявар тосгонд гэмт хэргийн нэгэн бүлэглэл 500 тонн жинтэй, 20 метр урт төмөр гүүрийг буулгаж, хулгайлжээ. Гэмт этгээдүүд төрийн албан хаагчдын дүрээр очоод, “Төмөр замын гүүрийг буулгах ажилд биднийг улсаас томилсон” гэж худал хэлж, итгүүлсэн байна.

Улмаар төрөл бүрийн багж, хэрэгсэл ашиглан гүүрийг хэсэг хэсгээр нь тасдан, буулгаж, том машинд ачиж явжээ. 1972 онд барьсан, хуучин гүүрийг тэд гурван өдрийн турш буулгаж, зөөхөд тосгоныхон огт сэжиглээгүй гэнэ.

Энэ хэргийг Энэтхэгийн цагдаагийн газар шалгаж буй талаар өчигдөр мэдээлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Manaihtai l adil yum, tumur zam huigaar ni shaachdiin shd

Зочин
Зочин

Яах гэж ийм мэдээ оруулдаг юм бэ? Нөгөө өлөн гарууд чинь дуурайгаад шаачвал яанаа айн...

Холбоотой мэдээ

Back to top button