Нийгмийн

Есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдийг цэцэрлэгт сугалаагүйгээр элсэх чиглэл Ерөнхий сайд өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, есөн дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээ, тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй 37,196 хүүхэд байгаа.

Улаанбаатар хотод төрийн өмчийн 258 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 57 цэцэрлэг нь хэт өндөр ачаалалтай ажилладаг. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх хэд хэдэн шийдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан танилцуулж байв.

Тухайлбал,

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх;
  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх;
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах;
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих;
  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих;
  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх;
  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах;
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх;
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих;
  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 

Ийнхүү цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн улсын төсвөөс 100, нийслэлийн төсвөөс мөн 100 тэрбум төгрөг нэмж тодотгон, ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалуулалгүйгээр, оршин суугаа хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө.

2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Энэ үүрэг чиглэлийг биелүүлэхийн төлөө ажиллахаа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2022 16:29

МАН ынхан өчнөөн тэрбумаар нь идсэн гишүүдээсээ мөнгийг нь буцаан авч цэцэрлэг барьж өгөөч ээ

Холбоотой мэдээ

Back to top button