Нийгмийн

Бусдыг автомашинаар мөргөн, амийг нь хөнөөгөөд зугтсан этгээдийг илрүүллээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд 16:31 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Төв аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад дөрөвпүгээр дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай, 79 настай, эрэгтэй С-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэй Д гэгчийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хайран амь, хайран хүүхэд...

Холбоотой мэдээ

Back to top button