“Squid game”-ын жүжигчин Анупам Трипани: Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслахын тулд Монголд ирлээ

Дэлхий даяар байлдан дагуулж буй “Squid game” цуврал кинонд тоглож, олны танил болсон жүжигчин Анупам Трипани Монголд ирлээ. Энэтхэг гаралтай тэрбээр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн гэнэ.
Анупам Трипани “Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Монголчууд халуун дулаан хүмүүс гэдгийг би сайн мэднэ. Надад хэд хэдэн монгол найз бий. Өмнөд Солонгост сурч байхдаа танилцсан юм. Найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд туслах зорилгоор Монголд ирлээ. Энэ төслийн нэг хэсэг болж, хамтрахаар болсондоо баяртай байна.
Хуваарь шахуу байгаа. Яаж ийж зав гаргаж байгаад монгол найзуудтайгаа уулзахыг хүсэж байна. Өчигдөр би нэг монгол найзтайгаа уулзсан. Бүх цаг зав, боломжоо сайн үйлсийн аянд, энэ төсөлд зарцуулна. Энэ төсөл миний хувьд маш чухал. Тиймээс Янжка /Янжиндулам/ надад хандаж, санал тавихад дуртайяа хүлээн зөвшөөрсөн” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HUN CHANARTAI L ER HUN BNADAA...MONGOLD SAIHAN UDRUUDIIG MARTAHAARGUI UNGURUULEEREI.URISAN YNJINDULAMD CH AMJILT HUSIE...