Нийгмийн

АУДИТ: "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ээс 51 тэрбумын зөрчил илэрчээ

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" 2021 оны санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын тайлангаар СӨРӨГ дүгнэлттэй гарчээ.

-ТУЗ-ИЙН 9 ГИШҮҮНД 22.8 САЯ ТӨГРӨГ ИЛҮҮ ОЛГОЖЭЭ-

ТУЗ-ийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар ТУЗ-ийн төсвийг батлахдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг 1.2 сая төгрөгөөр тогтоосноос 9 хүнд 22.8 сая төгрөг илүү олгосон байна. Харин Аудитын газраас ТУЗ -ийн гишүүдэд илүү олгосон цалинг төлүүлэх төлбөрийн акт тогтоохыг сануулжээ.

-ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДАД БҮТЭН САЙНЫ ЦАЛИН ГЭЖ 8.1 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ-

Албан томилолтоор ажилласан 13 албан хаагчдад 4 хоногийн томилолт олгож хагас бүтэн сайнд ажилласан илүү цагийг 8.1 сая төгрөг олгосон байна. Харин Албан томилолтоор ажилласан ажилтанд давхардуулан олгосон илүү цагийн хөлсийг төсөвт төвлөрүүлэх албан шаардлага хүргүүлжээ.

-ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛД 21.5 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ-

Төлөөлөн удирдах зөвлөл нь ТУЗ-ийн гадаад томилолтын зардал 21.5 сая төгрөг баталсан байна. Иймээс ТУЗ нь зардлыг батлахдаа хууль эрх зүйн актыг норм норматив мөрдөх хэрэгтэй гэсэн албан шаардлагыг хүргүүлжээ.

-МГТБҮ ТӨХХК НЬ АШИГЛАХ БОЛОН ЭЗЭМШИХ 34 ГАЗАР ЭЗЭМШДЭГЭЭС 27 НЬ ҮНЭЛГЭЭГҮЙ БАЙЖЭЭ-

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашиглах болон эзэмших эрхийн 34 ширхэг гэрчилгээ эзэмшдэгээс 27 гэрчилгээ буюу 888.9 га газар үнэлгээгүй байсан аж. Тиймээс үнэлгээгүй байсан тус газрыг дахин үнэлгээ хийлгэж залруулжээ.

-ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭР ХИЙСЭН 3 КОМПАНИАС АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ АВААГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ-

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн Хонгорын овоо өртөө хүртэлх 27 км төмөр замаар тээвэр хийсэн 3 компаниас 1,732.9000 сая төгрөгийн ашиглалтын зардал аваагүй байна. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 тушаалын дагуу суурь бүтцийн ашиглалтын тооцоог хийж 1,732.9 сая төгрөгийг дээрх байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

-ЗЭЭЛИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛ НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Газрын тос боловсруулах үйлдвэр нь төслийг зээлээр санхүүжүүлж байгаа бөгөөд гэрээт байгууллага, туслан гүйцэтгэгч нараас авах авлага 4.772 сая төгрөг байгаа нь зээлийг үр ашиггүй зарцуулж зээлийн хүүгийн алдагдал нэмэгдүүлж байна. Төслийн ажлын гэрээ байгуулж ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллага урьдчилж төлбөр тооцоог хийхгүй гэрээний дагуу ажил үйлчилгээг үзүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, авлагыг үүсгэхгүй байх албан шаардлагыг хүргүүлжээ.

Санхүүгийн тайланд урт хугацаат өр төлбөрийг ангилал зөрүүлж богино хугацаа өр төлбөрийн дансанд зээлийн хүү 43,486.7 сая төгрөг, Эрдэнэс Монгол ХХК-аас авсан 956,595.8 мянган төгрөгийг зээлийг тус тус бүртгэсэн байна. Өр төлбөрийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу зөв ангилж бүртгэх шаардлагыг хүргүүлжээ.

Ийнхүү мэргэжлийн байгууллагаас гаргасан аудитын дүгнэлтээр нийт 51,449,371.700 төгрөгийн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон аж.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулахаар шаваа тавиад яг хоёр жил хагас болж байна. Гэтэл өнөөдөр тус үйлдвэрийн бүтээн байгуулалт “маруухан” байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл бүтээн байгуулалт нь бүрэн хийгдэж ашиглалтад ороогүй байгаа үйлдвэрт аудитын шалгалт ороход 51 тэрбум гаран төгрөгийн зөрчилтэй гэж гарсанд төр засгаас анхаарлаа хандуулахгүй бол болохгүй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иймэрхүү юмыг сайн илтгэх хэрэгтэй. Зөв2

Зочин
Зочин

Зөв2 ингэж л ухаж гаргаж ирэх ёстой байгаа юм

Zochin
Zochin

Мөн 2019, 2020 оны санхүүгийн тайланд аудит хийх шаардлагатай.

Зочин
Зочин

Том бүтээн байгуулалт гэхэд харин ч бага зөрчил илэрсэн байна.. Илүү цагийн мөнгийг өгөхөд яагаад болохгүй гэж.

Зочин
Зочин

Бүтэн сайн өдөр ажилласан илүү цагийг 8.1 сая төгрөг олгосон ч гэх шиг бүр лаааажийдаг буян юмаа

200-500тэрүбм алга болсон. Энэ Алтанцэцэг гэгч авг
200-500тэрүбм алга болсон. Энэ Алтанцэцэг гэгч авг
Reply to  Зочин

Энэ Алтанцэцэг гэх авгай Хүүкийн нэрийТөслийн хөрөнгийг дэндүү үрэн таран хийж Завшиж байгаа даварсан авгай. Аудит буруу биана. Бүр эхнээс нь сайн тооцох ёстой. 550 тэрбум аль хэдийн зарцуулсан үйлдвэрээс одоо хэдэн хагас дутуу орон сууцнаас өөр нэг их зүйл байхгүй байгаа. 500 орчим тэр бум алга болоод байгаа гэсэн. дотоод мэдээлэл нь шүү.

zochin
zochin

Dachin tamsag hatin yamarch zurchilgui bhnee

Товуудорж
Товуудорж

Хүрэлсүхээ чиний санаачлагыг эхнээс нь хувааж идэж эхлэв бололтой.Яг өөрийнхөө хүнийг тавихгүй бол дахиад 5 жил болсон ч ажил чинь дуусахгүй. 2-т наад аудитынхан чинь бас чангалж байгаад далдуурхан авилга нэхээд бна.шүү.

Зайсан
Зайсан

Мордохын хазгай гээч л энэ дэ.

иргэиргэн
иргэиргэн

Энэ бол тои гэмт хэрэг. Ийм менежер гэж байж хэрхэвч болохгүй нь тоо баримтаар нотлогджээ. Хэн энэ хүнийг томилж ийм байдалд хүргэж байгааг ЗГХЭГ тогтоож гэм буруутанд хариуцлага тооцвол зохиилтой. Энэ бол сүүлийн үед эдгэрэхгүй хорт хавдар мэт өсөн үржих хандлагатай байгаа нь иргэдийн сэтгэлийг зовоохнээ.

irgen
irgen

ene hun harin ch shydarga ajillaj bga yum bish u ajil n sain yavaad baih shig baih yum,orond ochchih sanaatai humuus l yhj tunhuud argaa baraad bn y da

зочин
зочин

Цааш нь бүрэн үзвэл маш их мөнгө, ноцтой зүйл гарна. ГТБҮйлдвэр 2025 онд баригдаж дуусна, ашиглалтанд орно гэдэг үлгэр шүү

Зочин
Зочин

Энэ бүлт авгай бас хулгайчдын нэг байжээ

МОНГОЛ
МОНГОЛ

Yaj mongo ideh be gesen luivarchdaar duursen uls bolj de. Hurelsuh zorigtoi shuu de. Odoo l eh ornoo avrah tsag. Dor hayaj avilga avah bolomjtoi 1000 alban tushaaltan luivarcdiin buh horongiig huraagaad gem zemiig ni shuuh heregtei. Eserguutsel mash ih garah baih gevch etsesiin ur dund tor tsevershine

Зочин
Зочин
Reply to  МОНГОЛ

Бүх алдаагаа коридорт руу чихэхэд боль.Тэр ТУЗ энээ тэрээ гэж юу юм бэ. Юу ч хийгээгүй хүмүүст цалин өгдөггүй ш дээ..

Зочин
Зочин

Төр засаг нь анхаарах нь битгий хэл өөрсдөө хулгайлж идсэн байна шүү дээ. Хувийн хэвшилд байсан бол өдийд бараг босчихсон байгаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хамгын гол гь цар тахал , хил гаалийн хаалттай байдал нөлөөлөөд байгаа юм аа !!! , хувийн хэвшил ч ялгаагүй хөл хорионд ажил н 2 аил шахам зогссон шүү дээ ???

guyuu
guyuu

TUZ gej haa gazar sul tsalin avdag tejeeveruudee bolimoor ymaa! mun zurag hiilee ,zuvluh avlaa geed heden zuun say ,terbumaar n mungu zardag iduuree bas bolimoor bn daa!

Зочин
Зочин

Нөгөө сэлэмчин нөхөр юу гэх бол.сонин байна шүү

Цэцэг
Цэцэг

П.Очирбат , Багабанди нар болон бусад холбогдсон улс орныг сүйтгэж шамшигдуулж хохирол учруулсан иргэдиыг шударгаар шүүж хохирлыг барагдуулж хариуцлага тооцох цаг болжээ. Элдэв хөнгалөлтүүдийг нь хүчингүй болгохыг шаардаж байна. Гадны хор хохирол учруулсан иргэдийг давхао шүүх гомдлоо холбогдох улсын засгийн газарт нь баримттайгаар өгье

Зочин
Зочин

Эрх мэдэлтэнгүүд нь нэг их ажил хийх гээд байгаа дүр эсгээд цаагуураа ийм л юм хийх гэж л

Зочин
Зочин

Энэ ажил буруу тийшээ эргэсэн. Ядаж л хоолой биш төмөр зам тавьсан бол нэг ажил нь ч гэсэн нийгэмд тустай байсан. Энэ авгай Энэтхэг ороод төмөр замын цуцлуулж хоолой болгосон. Одоо энэ үйлдвэр баригдахгүй дээ 100 хувь. Одоохон төслийг дахин үнэлж өөр арга хэмжээ авахгүй бол луйвар тал руугаа явсан шүү

Ууганбаатар
Ууганбаатар

Хийж бүтээж буй нэгнийгээ манайхан л болсон хойно байнга л хэмлэж байдаг хойно яалтай ч билээ, энэ төсөл явж байж манай боловсруулах үйлдвэрийн салбар хөгжинө гэдгийг ойлгохыг ч хүсдэггүй юм шиг байгаан. Улам илүү сайн ажиллаж хэлж ярьсанаараа биш үйлдлээрээ хийж үзүүлээрэй, амжилт хүсье.

УУЛ
УУЛ

Ажлыг нь шалгаж байгаа нэрээр битгий зогсоогоорой. Наад үйлдвэртээ анхаарлаа хандуулааад хүч хаяад хурдхан шиг ашиглалтанд оруулчихвал ОРОСын нефть хажууд хямдхан байна даа.

Ууганбаатар
Ууганбаатар

Энэ муу хэлж байгаа гарууд дандаа зочин гэж нэрээ өгсөн харагдана, ком-ны цаанаас худлаа томорч бүлтэрэхээ больцгоовол таарна.

200-500тэрүбм алга болсон. Энэ Алтанцэцэг гэгч авг
200-500тэрүбм алга болсон. Энэ Алтанцэцэг гэгч авг

ХУДЛАА БУРУУ ТОО БАЙНА!! Хэзээ ч бодитоор босох боломжгүй Нефтийн үйлдвэр гэгчид нийт 600 тэрбүм зарцуулсан гээд байгаа үүнээс ойролцоогоор 50 орчим тэрбум зарцуулсан үлдсэн 550 тэрбум алг болсон. Энэ их мөнгийг энэ даварсан АВГАЙ АЛТАНЦЭЦЭГ гэгч мэдэх учиртай. Энэ авгай дэндүү даварсан шүүү!! Хүүкийн хамгаалалтанд байдаг гээд дэндүү даварч байгаа авгай. Монголын ард түмни хөрөнгийг дураараа үрж 200-500тэрүбм алга болсон. Энэ Алтанцэцэг гэгч авгай мэдэх ёстой.

Д.Батбаатар
Д.Батбаатар

Өө, яасан урамгүй юм бэ! Дандаа хулгай зэлгий, мөнгө санхүүгийн асуудал…. Яамаарч юм бэ дээ!?

Зочин
Зочин

Харамсалтай байна. Монгол улс ийм байдалтай хөгжих биш харин дампуурал руугаа явна

ЗОЧИН
ЗОЧИН

АЛИВАА ААН-ИЙН ТУЗ ГЭДЭГ ЮМНУУД ЦАЛИН АВГА, УРАМШУУЛАЛ АВНА БӨӨН АШИГ СОНИРХОЛ, БИЕ БИЕНИЙГЭЭ ТУЗ-ИЙН ГИШҮҮН БОЛГОХ ГЭЖ ЛОБИДНО, ҮХЭЛДЭНЭ... БҮТЭХГҮЙ АТГ ЭНЭ ТУЗ -ИЙН ДАРГА ГИШҮҮДИЙГ САЙН ШАЛГАЖ БАЙГААМААР ШҮҮ.... ТУЗ МӨНГӨ УГААЛТ, АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ...... БАГАБАНДИ ДЭМБЭРЭЛ, БАРЖГАР 10 ЭНЭ ТЭР ХҮҮЛДЭГ ЮМ БАЙХ ЧИНЬ БИЛЭЭ

Зочин уншигч
Зочин уншигч

Манайхан эхлээд идэхээ л бодох юм даа. Ийм төрийн алба хаагчидтай улс яаж хөгжих вэ дээ. Энэ үйлдвэрт их найдлага тавьж байсан юмсан. Эхлээгүй үйлдвэр ингэж бхйгаа юм чинь эхэлсэн хойноо идээд дуусгах юм байна л даа. Ер нь арын хаалганы дарга нар ингэж л ажилладаг.
Сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлж дарга нарыг томилдог болмоор юм.

Boo
Boo

Uneheer uhej dald orson humuus yomaa

Зочин
Зочин

Арга хэмжээ авч чадахгүй бол засгийн газар зайлаарай

hurts
hurts

tom tusuld tom TUZ ajiluulj tusuvt zartsuulah mungiig hamuuruulj maajdag ym , iim TUZ 30 jil hamuu n arilaagui yvj bndaa

Зочин
Зочин

Энэ ер нь анхаасаа дампуу төсөл юун 24 хэзээч ашиглальанд орохгүй 1,5 тэр дол ын өр үүсгэнэ дээ,

Холбоотой мэдээ

Back to top button