Нийгмийн

Маргааш Сүхбаатарын талбайд "Европын өдөрлөг" болно

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэхүү тэмдэглэлт өдрийн үеэр “Европын өдөрлөг” болох юм.  

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд маргааш 11:00-17:00 цагийн хооронд  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж,  Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар  аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button