Нийгмийн

Иргэд: Эмээлтийн мах бэлтгэдэг үйлдвэр дотроос үхсэн нохой гарч ирсэн

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудал олны анхаарлыг ихээхэн татаж, маргаан, эсэргүүцэл дагуулж байгаа билээ. Засгийн газраас Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ гэж мэдээлсэн. Үүний дараа хятадууд шөнийн цагаар найман тонн өмхий мах хот руу тээвэрлэж байгаад баригдсан юм.

Зарим иргэн Эмээлт дэх Хятад үйлдвэрийн махны дээжийг өнөөдөр дэлгэн, ҮАБЗ-ийг хуралдуулахыг шаардаж байна.

Бид иргэдээс байр суурийг нь тодруулахад “Энэ бодис тогооны ёроолд байсныг би хуулж авсан. Хоёр өөр лабораторид шинжлүүлнэ. Өнөөдөр эмнэлгээр дүүрэн өвдөж, зодсон хүүхдүүд байна. Энэ бүхэн хүнстэй, махтай шууд холбоотой. Монголчууд махаа ченжүүдээс бус малчдаас аваарай.

Бодис хийсэн найман тонн махыг энэ лацаар лацадсан. Лацыг нь авч махаа сольчихоод буцаагаад наачихсан байж магадгүй. Хаалга нь боолтон нугастай байсан. Лацыг нь хөндөлгүйгээр махыг нь солих боломжтой. Бид бодис хийсэн махыг сольсон гэх дүгнэлтэд хүрээд байгаа. Бодис, тогоо нь нойтон байсан.

2020 онд бэлтгэсэн мах тэнд байсан. Шошгон дээрээс нь би харсан. Ер муудаагүй, хатчихсан байсан. Ногоон туяатай, баримлын шавар шиг болчихсон байсан. Бүтэн хайрцаг тийм мах бий.

Мах бэлтгэж буй цех дотроос үхсэн нохой гарч ирсэн. Тэнд байсан бүх зүйлийг цагдаа, мэргэжлийн хяналтад үзүүлсэн. Бид зарим дээжийг нь авчраад, энд дэлгэж байна.

Мэргэжлийн хяналт байнга шалгадаг гэсэн. Гэтэл тэр үхсэн нохой, энэ муудсан махны хаагуур явсан бэ” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МОНГОЛ ХҮНИЙГ УГ ҮНДЭСЭЭР НЬ УСТГАХ АЛСЫН БОДЛОГО МАШ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙЖ!!!

Зочин
Зочин

Саяхан Нямбаатар хян####т ш####г####тыг багасгаж байн гээд хууль мууль ч билүү журам заавар ч билүү хүчингүй болгоод байлуу? Монгол битгий хэл хөгжиж байгаа, хөгжчихсөн улсуудад хүртэл тэр хян####т ш####г####тыг чинь хатуу чангаар явуулдаг шүү дэ. Хүнийхээ төлөө. Энэ махны үйлдвэр Сонгинохайрхан дүүрэг, тэгээд Өнөрөө өмөөрөөд байнаа гэдэг чинь их л сонин байна шүү. Явж явж энэ хужаагийн яриад байгаа махны үйлдвэр Нямбаатарынх юм биш биз дээ?

Зочин
Зочин

Мэргэжлийн хяналтыг хариуцсан сайдтай, даргатай нь огцруул. Үхсэнээ хийж харж суудаг амьтад вэ

Зочин
Зочин

новшийн халтар мядагбадам жиба

Иргэн
Иргэн

Бид хэт цөөхүүлээ. Өмхийрсөн махаар биднийг амархан устгачиж магадгүй юм байна. Төрийн дарга нар мэдээж арьсаа л хамгаалсан юм ярьцгаана. Иймд иргэд бид нийлж гуялаж байгаад ч бол амьд мал л авч идэх л зам үлдэж буй болотой.

Зочин
Зочин

мэргжлийн хяналтын шалгалт зогсоогүй юм уу хөдөө хийгдэхгүй байгаашт

Зочин
Зочин

Хорт хавдар туссан хүүхдүүд, хүмүүс төрөөс хохирол нэхэмжлэх эрхтэй. Үндсэн хуульд төр иргэдийн эрүүл мэндийг хамгaaлах, батлан даах ёстой гэж заасан. Гэтэл төр хятадуудад мах, хүнсний сaлбарыг даатгаж, хятадууд нь aлбаар биднийг хордуулж байгааг төр буюу Мэргэжлийн хянaлт нь мэдэхгүй, мэдсэн ч авилгaл аваад дарж байгаа тул өвдсөн иргэдийн зардлыг төр, хятад үйлдвэрүүд төлөх ёстой.

Даваа
Даваа

hen hariutslaga huleeh estoi be, todorhoi baigaa um bisnuu

Зочин
Зочин

Эд нар элдэв юмны мах хольж байгаа шувуу алаад байдгым байсан шүү

Иргэн
Иргэн

Ядаж мах,гурил,сүү,усаа гадны хүмүүст мэдүүлэхгүйгээр өөрсдөө аваад хариуцаад аваад явчихаж чадахгүй дүүрчихсэн тэнэг ард түмэн бэ?Одоо ингээд л хүний царай хараад нусаа татаад гөлөн гөлөн гээд сүлсээ залгиад зогсоод байхуу,Ичмээр юм

Дэлгэр
Дэлгэр

Иргэдээс дор хяналт тавьдаг мэргэжлийн хяналтынхан хариуцлага хүлээж огцор..

Холбоотой мэдээ

Back to top button