ДАТА: Улсын II төв эмнэлэг 144 саяар харуул хамгаалалтын үйлчилгээ авна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг харуул хамгаалал үйлчилгээ худалдан авах тендер зарласан байна. Тодруулбал, 144 сая “Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ худалдан авах гэсэн нэрээр тендерийн урилга гаргасан байна
Ингэхдээ уг харуул хамгаалалтын үйлчилгээ авах төсвийг "Улсын төсвөөс" гаргана хэмээн цохон дурджээ.
Мөн “Тендерийг 2022 оны зургаадугаар сарын 14 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны зургаадугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна” хэмээн тусгасан байна.
Эргэн сануулбал, эмнэлгүүд 2022 оноос эхлэн төсвөө өөрсдөө бүрдүүлж, захиран зарцуулах эрхтэй болсон. Ингэснээр улсын томоохон эмнэлгүүд төлөөлөн удирдах зөвлөлтэй, компанийн зарчмаар ажиллах ёстой болсон гэсэн үг юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай ямар их мөнгөөр асуудлыг шийдээд байна аа. Маш олон шатны цавчаа ороод байгаа байхгүй юу даа
идэж ууж хандаггүй юмуу