НИЙГЭМ

ОБЕГ-ын тэргүүн, дэд дарга Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт генерал цол олголоо

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.

Ж.ЧҮЛТЭМСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

  • 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
  • 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
  • 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
  • 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
  • 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
  • 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.

Л.БОЛДБААТАР ГЭЖ ХЭН БЭ

  • 1983-1986 онд МАА-ийн 133-р ангид салаа, салбарт захирагч,
  • 1986-1989 онд МАА-ийн 136-р ангид Пуужин-артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,
  • 1993-1996 онд ЗХ-ний 019-р ангид Пуужин артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,
  • 1996-2004 онд ЗХ-ний 150-р ангид Зэвсэг техник хадгалах баазын дарга,
  • 2004-2006 онд ОБЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газарт хүний нөөцийн сургалт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн,
  • 2006-2008 онд ОБЕГ-т Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ТЗХНХэлтэст хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
  • 2008-2012 онд Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
  • 2012-2014 онд БТХАГ-т Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
  • 2014-2015 онд БТХАГ-т Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга,
  • 2015-2022 онд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2022 оны 02 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Насаараа ард түмнийхээ төлөө бие махбодоороо хохирон байж арай гэж ийм шагнал авдаг шүү дээ. Баяр хүргэе

Зочин
Зочин

Баяр хүргэе олон олон баатрууд шагнагдах болтугай

Зочин
Зочин

Фермийн начин цол өг

Зочин
Зочин

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button