О.Энхмаа: IV эмнэлгийн газрыг алдагдахаас аварлаа

Иргэн О.Энхмаа эмнэлгийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүргүүллээ.
Тэрбээр “Зургаан давхар, шинэ эмнэлгийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайдаас шаардан, хяналт тавьж ажиллахаа мэдэгдэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна.
2015 оноос IV амаржих газрыг ашиглалтад оруулахын төлөө дөрвөн Засгийн газрын хугацаанд би тэмцсэн. Зургаан давхар шинэ эмнэлгийг барилгүйгээр газар дээр нь өөр юм барих гэж байхад би шаардсаар байгаад энэ эмнэлгийг бариулахаар болоод байна. Энэ тухай “Нийгмийн төлөөх миний зүтгэл” номдоо оруулсан.
2022 оны төсөвт энэ эмнэлгийг барих хөрөнгийг суулгасан. Гэхдээ барилгын ажил эхлээгүй байна. 18 тэрбум, 32 сая төгрөгийн төсөвтэй эмнэлгийг барих ажлыг хяналт тавихаа Эрүүл мэндийн сайдад мэдэгдэж байна.
IV эмнэлгийн газрыг алдагдахаас аварсан тухайгаа би энэ хэвлэлийн хурлаар мэдэгдэж байна.
Эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардаж байна. Эмнэлгийн газрын асуудлаар ирэх долоо хоногт дахин мэдээлэл хийнэ. Би энэ асуудалд тууштай хяналт тавина. Сар бүр тайлангаа тавьж, мэдээлэл хийнэ.
Миний эмчлэх эрхэд шууд халдан, шударга бус хандсанд гомдолтой байна. Би шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, тэмцэж яваад ажилгүй болсон. Үүнийг сайд, дарга нар мэдэж байгаа.
2022 оны дөрөвдүгээр сард “Та хаана ажилламаар байна” гэж асуусан. Нарийн мэргэжлээр 13 жил ажилласан туршлага надад бий. Томоохон эмнэлгүүд надад санал тавьдаг. Саналыг нь зөвшөөрөөд ажиллахаар удалгүй дарга нь “Уучлаарай. Таныг чөлөөллөө. Би ажилгүй болох гээд байна” гэдэг.
Эмч нар “Хэлмэгдүүлэлтийг амсаж яваа хүн байна” гээд намайг дэмждэг, нулимс дуслуулдаг. Энэ эмнэлгийн барилгыг чанартай бариулж, өөрөө ажиллах зорилго байна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Билэгт гишүүний эмнэлгийг яриад байна уу даа
2 р төрөхийн х шүү