Нийгмийн

О.Отгонбаяр: Усан паркийг барьж дуусаагүй байхад салхинд хийссэн

Архангай аймгийн Өгий нууран дээр “Усан парк” барихаар “Sky park adventure” ХХК ажиллаж буй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээгээр “Усан парк” салхинд хийсэж алга босон талаарх сэтгэгдлүүд хөврөөд байсан юм.

Тэгвэл бид “Sky park adventure” ХХК-ий захирал О.Отгонбаяраас дээрх асуудлаар тодрууллаа.

-Усан парк салхинд туугдаж алга болсон мэдээлэл гарлаа. Та бүхэн буцааж гаргаж авч чадсан уу?

-Баригдаж дуусаагүй байсан юм. Уг нь усан паркаа бариад нэг хонож байсан. Гэтэл зургаадугаар сарын 24-ний орой хүчтэй салхи дэгдэж нуур луу хөөгөөд явсан. Өчигдөр бүгдийг нь уснаас гаргаж авсан. Доор нь хүндрүүлэгч ачаа байршуулаад усан дээрээ байршуулдаг. Гэтэл тэр жин нь багадсан л гэсэн үг. Тиймээс бид жингээ дахиж нэмнэ.

-Одоо буцааж барих уу. Хэд хоног зарцуулах вэ?

-Барина. Бэлэн болтол долоо хоног шаардах байх.

-Усан парктай холбоотой зургууд цахимд нэлээд явлаа. Баригдаж дуусаагүй үеийнх нь зургууд гэж ойлгож болох уу?

Дуусаагүй байх үе болон эрэг дээр байх үеийнх нь зургийг цахимд оруулсан. Өмнө ийм туршлага байгаагүй болохоор зөвхөн зааврын дагуу хийж байгаа. Харин цаашдаа хүндрүүлэгчийг нь нэмнэ. Ийм асуудал гарахгүй.

-Зургаадугаар сарын 25-нд үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Зорин очсон хүмүүсийнхээ гомдлыг хэрхэн барагдуулах вэ?

-"Lovers" гэдэг олон дагагчтай аялал зохион байгуулдаг залуус аялал зохион байгуулдаг юм билээ. Харин манайхтай усан паркаа нээгээд өгөөрэй гэсэн маршруттай аялал байсан. Манай дээр дөрвөн цаг тоглох л тохироо хийсэн. Бусдаар манайхаас тийм зүйл зохион байгуулаагүй. Тэр залуус хамаагүй том усан паркын зураг тавьсан. Манайх чинь 20x20 харьцаатай усан парк шүү дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюунаа
Оюунаа

Юм хийж байгаа нэгнээ дэмжицгээе. Болноо хүүхдүүдээ. Амжилт хүсье

Зочин
Зочин

Ха ха арай арай

Зочин
Зочин

өөөө хөөрхий угнь гэр бүлээрэээ очоод амарахад тоглож наадааад их боловсон юм төлөвлөсөн байх шиг санагдсан юмсан

Зочин
Зочин

Жилийн дөрвөн улиралтай байж иймэрхүү юм хумаа сайн тоооцооолж байх хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин

Байгалийн үзэгдэл цаг агаардаа тааруулаад яаж ашиглах уу гэдэг нарийн чиг үүрэгтэй ажиллах хэрэгтэй. Энэ чинь бас нэг хүний бүтээн байгуулалт ажил шүү дээ

Зочин
Зочин

hetsvvvv ymbeeee yasan

зочин
зочин

үлгэрийн далай юм байна

Зочин
Зочин

otgonbayaraa ulsaas heden tugrugnii tender avaad hediine avilgald uguud chanargyi yum hiisnee zarla

Зочин
Зочин

Fuck l daa

Зочин
Зочин

Намар их л салхитай байдаг газар даа.

Зочин
Зочин

Судалгаагүй хийжээ, тоглоом тавиад л болчихно гэж юу байхав дэн

Зочин
Зочин

Өгийнуур чинь угаасаа салхи ихтэй газар ш дээ. Ялангуяа 6 сар бол айхтар салхитай бдаг.

Зочин
Зочин

Ew22

Отгонбат
Отгонбат

Бий болгож байгаа нэгнийгээ битгий харлуул . . . Болж л байна өмнөхөөсөө сургамж авч байгаа биз . . . Аялалын нэг хэсэг болох зүйл хийж байгаад бид дэмжих ёстой . . . Орон нутагтаа ч хэрэгтэй биз дээ . . Амжилт хүсэе .. .

Холбоотой мэдээ

Back to top button