Нийгмийн

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол морийг нь УРАЛДУУЛАХГҮЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу Уралдаанч хүүхэд, уралдах морийг Салбар хорооноос тогтоосон хугацаанд, заасан газарт бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгох аж. Үүнд:

1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;

2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;

3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт.

4. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.

5.Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.

6.Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжинэ.

7. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 09-ний өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Эх сурвалж: ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button