Нийгмийн

Б.Сэр-Од дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 26-р байрт орлоо

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотод үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчин Б.Сэр-Од 26 дугаар байрт орлоо.

63 тамирчин оролцсон эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Этиопын Тамират Тола хоёр цаг таван минут 36 секундын амжилтаар нэгдүгээр байрт оржээ. Харин манай тамирчин Б.Сэр-Од хоёр цаг 11 минут 39 секундэд тэмцээнээ дуусгажээ.

Манай бусад эрэгтэй тамирчид болох Ц.Бямбажав хоёр цаг 14 минут 44 секундын амжилтаар 42 дугаарт байрт орсон бол Д.Гантулга тэмцээнээ дуусгаж чадалгүй замаасаа гарчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яагаад зурагтаар гаргахгүй бгаа юм бэ .

Холбоотой мэдээ

Back to top button