З.Мэндсайхан: Миний уяж сойсон морь биш

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 250 гаруй алтан туурт тоосоо өргөсөн.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын халтар үрээ түрүүлсэн. Түрүүлсэн халтар үрээг шүдлэн насны моридын уралдаанд сэрвээний өндрөөрөө тэнцээгүй нас ахиж уралдаж түрүүлсэн учир хассан аж.

Харин тус үрээг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханынх гэсэн яриа гараад байв. Тэгвэл З.Мэндсайханаас тодруулахад "Миний уяж сойсон морь биш" гэв.
Сонирхуулахад, Даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, их нас 141 см, азарга, соёолон 140 см-ын өндөртэй байхаар тогтсон байдаг.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tov halhiin luivarchid nas ahial biz yatsiin
Уяачид бид өөрсдөө жудагтай байх хэрэгтэй. Хурдан морины комиссынхон хууль зөрчихгүй байх ёстой. Улсын баяр наадмаар Соёолон насанд түрүүлсэн хээр Шүдлэнг бусад уяачид комисст өргөдөл өгч байж хасуулсан. Энэ шүдлэн үрээг уяач нь насыг нь мэдэхгүй, комисс шүдлээд бас мэдэхгүй гаргаж уралдуулаад түрүүлгэсэн үү. Энд хэн хариуцлага хүлээх вэ? Уяачид бидний 1 жилийн биш олон жилийн хөдөлмөр шүү дээ. Уяач бид ч хариуцлага ярьдаг болмоор байна. Хурдан морины комиссынхон ч гэсэн алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцоод ард түмэнд мэдээлдэг болох хэрэгтэй. Урьд өмнө нь хурдан морины салбар хорооны дүрэм журмаар асуудал шийддэг байсан бол одоо хууль гарсан шүү дээ. Хуулийг ягштал дагаж биелүүлэх ёстой. Хууль зөрчиж болохгүй.
ner aldriiin toloo uheldsen garuud