Нийгмийн

Амиа хорлосон гэх 13 настай охины задлан шинжилгээний хариу гарчээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг наймдугаар ангийн сурагч охин амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр гарсан байдаг.

Хархорин сумын цагдаагийн хэлтсийн шуурхай утсанд шөнийн 00 цаг 50 минутын үед “Гуравдугаар багийн нутагт 13 настай эмэгтэй хүүхэд амь эрсэдсэн” гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар ажиллаж, одоогоор шалгалтын ажил явагдаж буй.

Тодруулбал, охин дотуур байрнаасаа гарч, найзындаа хичээл давтана гэж очсон. Тухайн айлд байхдаа хүнтэй уулзчихаад ирье гэж гарсан. Улмаар найз охид нь араас нь гарахад хашааны төмрөөс боомилсон байдалтай нас барсан байсныг бид өмнө мэдээлсэн. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл талийгчийн биед хийсэн шүүх шинжилгээний хариу гарсан эсэх талаар ар гэрийнхнээс нь асууж тодрууллаа. Ингэхэд “Эрүүл саруул зүв зүгээр гэж гарсан. Гадуур гараад байгаа цуурхал шиг жирэмсэн энэ тэр гэсэн асуудал байхгүй. Онгон хальс нь хэвээрээ, архи дарс хэрэглээгүй гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагаас бол өөрийгөө боомилсон байж болзошгүй гэсэн мэдээллийг л өгч байгаа. Гэхдээ бид зарим дүгнэлттэй нь санал нийлэхгүй байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button