СТАТИСТИК: Энэ онд төрөлт 17.3 хувиар буурч, нас баралт 5.3 хувиар өсчээ

ҮСХ-ноос гаргасан статистикаар улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 30044 эх амаржиж, 30220 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 6290 (17.3%)- ээр, төрсөн хүүхэд 6381 (17.4%)-ээр тус тус буурчээ.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон БаянӨлгий, Увс, Говьсүмбэр, Орхон аймагт улсын дунджаас 0.2-2.8 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.4-4.5 нэгж хувиар бага байна.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар нас баралт 8816 болж, өмнөх оны мөн үеэс 445 (5.3%)-аар өсжээ. 1000 хүнд ногдох төрөлт 8.8, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 6.2 байна.
1000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үеэс 0.1 нэгж хувиар өсжээ. 1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймагт улсын дунджаас 0.1-0.4 нэгж хувиар их, Баянхонгор, Орхон аймгуудад ижил түвшинд, харин бусад аймагт 0.1-0.6 нэгж хувиар бага байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дорнод аймагт улсын дунджаас 0.2-3.2 нэгж хувиар их, харин бусад аймагт 0.3- 4.9 нэгж хувиар бага байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар гунигтай мэдээ вэ бурхан минь гэж
Muuuhai kovid inter geed muuhai owchnvvvd nemegdej deerees ni hariutsalagvi gdg ymiig bielvvlj chadahaan bsn tsag ved iim l gunigiin medee ih bh ymdaa
энэ бол эмгэнэл хүн амын тоо өсөхгүй байх шалтгаан
үр хөндөлт бас их байна аа