Нийгмийн
"Түгжрэлтэй холбогдуулан есөн сарын нэгэнд сургууль, цэцэрлэгийг зэрэг эхлүүлэхгүй"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-амгалан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "ЕБС-ийн хувьд энэ жил 760 мянган хүүхэд хүлээж авна. Нэгдүгээр ангид 50 мянган хүүхэд элсэнэ.
Үндсэндээ гурван ээлжийн сургуулийг аль болох хоёр ээлжтэй болгохыг зорьж байгаа. Өмнө жилээс хүүхдийн тоо 40 мянгаар нэмэгдсэн гэсэн үг. Гурван ээлжид орж болзошгүй 12 сургуулийн 12 мянган хүүхдээс 6510 хүүхдийг зохион байгуулалтад оруулж байна.
Улсын хэмжээнд 36 сургууль, 37 цэцэрлэг, 7 дотуур байрыг ашиглалтад оруулахаар анхаарч ажиллаж байна. Есөн сарын нэгэнд түгжрэл эрс нэмэгддэг учраас бүх цэцэрлэг сургуулийг зэрэг эхлүүлэхгүй. Үе шаттай зохион байгуулах төлөвлөлтийг хийж байгаа” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.