Нийгмийн

Манай Улсад гадаадын 32 иргэн ял эдэлж байна

Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Хорих ял эдэлж байгаа 3680 иргэний 64,7 хувь нь нээлттэй дэглэмд, 34,5 хувь нь хаалттай дэглэмд, 0,8 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа аж. Үүнээс 218 нь эмэгтэй, 32 нь гадаадын иргэн байна.

Мөн олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын гурван иргэнийг шилжүүлэн авах, хорих ялыг Монгол Улсын хууль тогтоомжид дүйцүүлэн шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button