Нийгмийн

О.Батбаяр: 5-11 насны хүүхдүүдийг 10 мг-аар 21 хоногийн зайтай хоёр удаа вакцинжуулна

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр BA.1, BA.2 хувилбарын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Манай улсын хувьд харьцангуй залуу, дархлаа сэргэх тунд хамрагдсан хүмүүс өндөр байгаа нь давуу тал болж байгаа. Хүн амын 5-15 хувь нь өвдөх эрсдэлтэй.

Иргэдийг дөрөв хүртэлх тунд хамрагдахыг уриалж байна. Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ЭМЯ-ны сайдын тушаал гарсан. АНУ-аас нэг сая тун авахаар болсон. Хүүхдийг сайн дурын үндсэн дээр 10 мг-аар буюу том хүний тунгийн 1/3-ээр 21 хоногийн зайтайгаар хоёр удаа хийнэ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button