Нийгмийн

Ичиножёо А.Ичинноров анх удаа Макүүчид түрүүллээ

Нагоя хотын “Долфинс” ордонд 15 өдөр үргэлжилсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Архангай нутгийн хүү Ичиножёо А.Ичинноров /М-2/ 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр даван ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн юм. 

Башёгийн сүүлийн өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 7 унаатай болсон бол Чиёошома 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.

Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Мидорифүжи /М-11/-тэй таарч, түүнд ваташикоми мэхээр унаснаар 10 даваа, 5 унаатай башёг дуусгалаа.

Харин энэ өдөр Озэки Шодай, Сэкивакэ Вакатакакагэ-тай хүчээ сорьж, түүнийг хатакикоми мэхээр давснаар  10 даваа, 5 унаатай Нагоя башёг дуусгав.

Сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакэйшотой учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж хоёулаа 11 даваатай Нагоя башёг дуусгаснаар нэмэлт барилдаангүйгээр Ичиножёо А.Ичинноров анх удаагаа түрүүлж байна.

Магэширагийн 2-оос босч барилдсан Ичиножёо А.Ичинноров 47 башё буюу 8 жил сумо бөхөөр барилдаж түрүү бөхөөр ийнхүү анх удаа тодорлоо. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

eee umaaham umaahan ichko chin iim tsaraitai bil uu kk

Холбоотой мэдээ

Back to top button