Машины тэвшин дээр явсан хүүхэд унаж, нас баржээ

Энэ сарын 23,24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь хохирсны нэг нь нийслэлд, гурав нь орон нутагт бүртгэгджээ.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн дөрвөн осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Дээрх хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар гэмтэж бэртжээ.
Харин нэг хүүхэд машины тэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон аж. Насны хувьд 8-17 насны хүүхдүүд байна.
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.