НийгмийнНИЙГЭМ

Хэмнэлтийн үед бурхан босгох нэрийдлээр цавчаа хийхээсээ ИЧИЦГЭЭ

Монголчууд бид бурхан багшийн барималд дуртай болжээ. Шашин шүтэх эс шүтэх нь уг нь хүний эрх л дээ. Гэхдээ л хөшөөнд мөнгө хаях, зарах, үрэх нь хэрээс хэтэрлээ. Тэр тусмаа төсвийн мөнгө хайран.

Уг нь дарга нарынхаар бол ард түмэн бидэнд Төрийн хэмнэлтийн хууль үйлчлээд эхэлчихсэн, бүсээ чангалчихсан байгаа биш бил үү.

Гэтэл дээдэс энд тэнд төрсөн, өссөн аймаг сумандаа бурхан багшийн хөшөө бариулах "моод" дэлгэрчихлээ. Ялангуяа орон нутгийн болоод ТӨҮГ-уудын хөрөнгөөр бурхны хөшөө бүтээх тендер үргэлжлэн зарлагдах болов.

Саяхан Сүхбаатар аймагт У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаярын удирддаг нутгийн зөвлөл тэрбум төгрөгөөр бурханы хөшөө сүндэрлүүлэн босгосон. Гэхдээ төсвийн мөнгөөр биш хэмээн тодотгож буй.

Хэдхэн хоногийн өмнө "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас Хэнтий аймгийн бэрх тосгоны далд уурхайн музейд "Очирваань бурхан", түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажлын тендер зарласан. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан учир 415 сая төгрөгийн тендерийг цуцлагдаад байна.

Гэтэл сарын өмнө Архангайн Хотонт суманд 80 саяар "Бурхан багш" бүтээх тендер зарласан нь өнөөдөр олон нийтэд ил болж байна.

Одоогоос хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотод Богд зонхов бурхны хөшөөг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих гэж байсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, больсон байдаг.

Нийслэлд бол эсэргүүцээд энэ мэтчлэн болиулчихаж байгаа юм. Харин орон нутагт дийлдэхгүй нь. Тендер зарлаад л төрийн өмчит болон төрийн үйлдвэрийн газруудаас төсөв мөнгийг нь саагаад байх бололтой юм. Хэмнэлтийн энэ цаг үед хөшөө баримал уг нь хамгийн тэвчиж болох зардал баймаар. Нэг талаараа энэ нь мөнгө цавчих нэг арга саам гэлтэй. Улс орон нь өр зээл ихтэй бүр сүржин хэлэхэд дампуурах эрсдэлтэй орнуудын жагсаалтад орчихсон тууж явахад ИЧИЦГЭэ, дарга нар аа.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ховдын ядуу иргэдийн төлөөлөл
Ховдын ядуу иргэдийн төлөөлөл

Тэр бурхан багшийн хөшөө гэх хогоор юу хийхийн бэ. Ямарч бурхан шашингүйгээр маш сайхан хөгжиж байгаа 2 их гүрний дунд бид амьдарч байна. Тухайлбал хятадын 1,5 тэрбум хүний 96 хувь ямарч шашин шүтдэггүй. Мөн оросын хүн амын 76 хувь нь ямарч шашин шүтдэггүй. Тэгэхээр бид шашнаар яахын бэ. Ёстой нөгөө муу бурхан багшиын хөшөө мөшөө босгох чинь муу эрд халдага дараа гэгч л болж байна даа.

Зочин
Зочин

ЮУНААСАА ИЧИХ ЮМ ЦАВЧИНА ЗАЛГИНА ИДНЭ УУНА БИД НАРЫГ ЦАВЧИЖ БАЙХЫГ ХЭН ХАРСАН ЮМ.ЦАВЧИЖ АМЬДАРНАА ХӨ ЦАВЧИЦГАА ИДЭЦГЭЭ УУЦГАА ГУДАРЦГАА БУРХАН БАГШИЙН ХӨШӨӨ БОСГССД Л БАЙВАЛ МОНГОЛ ХӨГЖИЖ АЗИЙН БАР БОЛОН АРХИРНАА ГЭЖ ТА НАР ХЭЛЭЭГҮЙ ЮМ УУ? ИДЭХ ТУСАМ БЯД НАР АЙМААР ИХ ӨЛСӨӨД БАЙДЫН ЗА

Зочин
Зочин

За эхлээд тийм юм бол энэ олон загалмайг буулгачих

Зочин.Зочин
Зочин.Зочин

Ийм хүнд үед хувын ,хувьсгалын хөрөнгө оруулалттай хөхөө дурсгалыг хуулиар хорих хэрэгтэй.Мунхаг юмнууд бурхан багшийн хөшөө барьж нүглээ наманчилна гэж тэнэгтхээ болих хэрэгтэй.Жуулчинд бүр хэрэггүй.Сонирхохгүй гэдгийг ойлгооч !!!

Холбоотой мэдээ

Back to top button