Нийгмийн

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

Зуны дунд улаан морь сарын гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр . Билгийн тооллын хорин найман. Өглөөн наран 05 цаг 21 минутад мандаж үдэш 20 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Д Баярсайхан
Д Баярсайхан

Нар мандсан өдөр бүр сайхан. Та юу бодно түүнийгээ харна. Инээдтэй юм Амьдрал агуу...Бидний шунал дуусах болуу...муу өдөр бас л санаа бодол (Хүн болгон адилгүй,) гэж !Бид юунд хүрэх гээд л бужигнаад л байдгийн бол. "Шударга" байх л энэ амархан ! Та л зөв яв Бусдыг хүндэл! тэгээд үзээрэй! Сайхан бүхнийг хүсье!?

Холбоотой мэдээ

Back to top button