ШӨХТГ: Худалдаа, үйлчилгээний төвүүд бие засах газраа ҮНЭГҮЙ ашиглуулах үүрэгтэй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс гомдол ирүүлжээ. Тодруулбал “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” хэмээсэн байна. Тэгвэл НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заасан байгаа юм.
Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт дээрх хууль болон стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.