Ч.Мөнхбаярын хэргийг нууцлахгүй байхыг шаардав

Ч.Мөнхбаярыг хорисон шийдвэр нь хууль бус талаар түүний өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний өмгөөлөгч хэлэхдээ:
"Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг зөрчсөн үйлдэл Ч.Мөнхбаярт байхгүй. БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж зохиомол хэрэг тулгасан жигшүүрт явдал болж байна. Өмгөөлөгчдийн зүгээс гүйцэтгэх ажиллагааг нэг жил гаруй хугацаа явуулсан боловч тус материалуудыг шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй. Үүнийг Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна" гэлээ.
Эргэн сануулахад: Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээдээ мэдэхгүй юм Мөнхбаяр гэж хүн зоригтой хятадын эсрэг дуугардаг л хүн байсан даа.Нэг монголоо гэсэн зүрхтэй хүнээ хятдуудын явуулгаар шийтгээгүй л байгаасай…
Yahaaraa orosìin hotuudad bolson usan tsahilgaan stantsuudiin heleltsuulegt guij ochood Mongoliin erh ashgiin esreg henii zahialgaar hashigchaad yavsan baihuu? Baasan jonhuu naraa.
eene 2 bas tagnyyl yum bn timu
хуулинд зааснаар шийдсэн бол өөр яахав дээ зүгээр мөнгө өгдөг асуудал хэзээ ч байгаагүй юм шүү