Нийгмийн

Явган зорчигч руу ус цацсан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн борооны дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар хориглосон байдаг байна. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг.

 Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой байдаг аж.

М.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Замаа сайхан засаад ус тогтохгүй болговол иргэд тайван явна жолоочид ч амар.Улаанбаатарт ус тогтохгүй зам талбай бдг билүү.Зөрчлийн хуулиа зөв гаргаарай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Zam bhgu bailaa gd us tsatsah ystoi bsimu medeegusht????

Zochin
Zochin

Sanaatai sanamsargui gej yaaj yalgah vee?Jolooch us tsatsuulsan hun 2 hoyulaa hohirood ter torguuliin mungiig hotiin tusviin luivarchid hojood uldeh nee kkk

Холбоотой мэдээ

Back to top button