Тооцоолол: Цэцэрлэгийн хүүхдээс хоолны мөнгө авдаг болвол эцэг эхчүүд жилд 356400 төгрөг төлнө

Цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав ээжүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа хоолны мөнгөнийх нь тавин хувийг төлдөг байх асуудлыг БСШУ-ны яамны ажлын хэсэг судалж байгаа ажээ. Энэ зохицуулалт хэрэгжихээр бол ирэх шинэ хичээлийн жил буюу есдүгээр сараас мөрдөгдөх юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор энэ асуудал хөндөгдөөөд буй. Учир нь төсвөөс гаргадаг байсан нэг хүүхдэд ногдох хоолны зардал шим тэжээлтэй, шаардлага хангасан хоол бэлтгэхэд хүрэлцэхгүй болжээ.
Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг наймаас арван цагаар ажилладаг цэцэрлэгт хоногийн 2457 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тусгасан байдаг. Үүнээс харахад сард нэг хүүхдэд дунджаар 59400 төгрөгийн хоол иддэг гэсэн тооцоог гаргаж болж байна. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгөний тал хувийг гаргах зохицуулалт хэрэгжиж эхлэвэл сард 29700 төгрөг, жилд 356400 төгрөг төлнө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв өө, социализмын үед ч эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгөний талыг даадаг байсан. Юмны үнэ өссөн, хоол тэжээлийн орц, шим тэжээл багатай ийм үед хоолны мөнгөний талыг эцэг эхчүүд даах нь зөв өө.
багш нарын цалинг ч бас нэмж тооцож оруулах хэргтэйшүү өөрсдөө хүүхэд ямар хэцүү байдгиыг бүгд мэднэ
ХҮҮХДҮҮДЭД ЭЦЭГ ЭХИЙН ЗҮГЭЭС ХООЛНЫ МБНГӨ ӨГӨХ НЬ ЗӨВ . ХАРИН 3 ХҮҮХЭД ЗЭРЭГ ЦЭЦЭРЛЭГТ ЯВБАЛ НЭГ НЬ ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БОЛОХ ЮМ ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЧАНАР САЙЖИРНА БАС БАГШИЙН ЦАЛИНГ НЭМЖ 15000000 ДЭЭШ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
эцэг эхээс авсан нь дээр шүү хүүхэд өлсөж болохгүй дээр нь авах ёстой витаминжуулалт байх хэрэгтэй биз дээ бүх зүйлийг төрд даатгахаа болих хэрэгтэй дээ
bagsh
Багш нарын цалингаас дутуу хүүхдийн мөнгийг суутгадаг байсан . Хэрвээ тогтолцоо хуучнаараа байвал хэдэн багш цалин авахгүй ээ.
Худал шүү. Эцэг эхээс л авдаг шүү дээ.
зөв шүү
Бидний ээж аавууд төлдөг. Хоол ч чанартай эрүүл өссөн. Ангиараа ханиад нус гэдэсний халдварт өртөж багагүй. Төлөх хэрэгтэй. Хаана хаанаа хариуцлагатай
Зөв эцэг эхчүүд өгөх хэрэгтэй
авахаа аваад ямарч бсан эхлээд сугалаагүй бүх хүүхдүүдээ алаг үзэж ангайлгаж гэрт нь үлдээлгүй хамруулж эцэг эхчүүдийг ажил төрөлөө хийх боломж олгож бг нь яамайдаа
Төлбөр мөнгөө аваад ядаж бүх хүүхдүүдэ хамруулах л хэрэгтэй ш дээ
Өгсөн нь зөв шүү дээ өдрийн 2000 төгрөгөөр яаж эрүүл эко шим тэжээлтэй хоол хүүхдэд өгөх вэ дээ