Зөвхөн дархлаажуулалтын вакцин тариулсан хүүхдийг хичээл, сургуульд хамруулна гэдэг ХУДЛАА
Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэж гаргасан шийдвэрүүдээ салбарын сайд нар олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн төгсгөлд ЭМЯ-наас ирүүлсэн, наймдугаар сарын 1-ээс эхлэх коронавирусийн эсрэг хүүхдийн дархлаажуулалтын талаар олон нийтийн дунд тархаад буй ташаа мэдээлэлд залруулга тайлбар өгөв.
Тайлбарт хэлэхдээ: "Наймдугаар сарын нэгнээс эхлэн таваас 11 насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлнэ. Ингэхдээ заавал эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтыг хамруулна. Мөн хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр дархлаажуулалтад хамруулна, хичээл сургуульд зөвхөн вакцин хийлгэсэн хүүхдүүдийг л оруулна гэдэг мэдээлэл худал ташаа" гэдгийг онцoллоо.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.