Нийгмийн

Аадар бороонд эвдэрсэн Дарханы замын хэсгийг даатгалын мөнгөөр засварлана

Энэ оны арваннэг дүгээр сар гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлээр зорчих иргэдийг юутай ч шороон замаар явуулахгүй байхаар болгоно хэмээн Зам, Тээврийн яамны сайд Л.Халтар мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модтын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байсан юм. Эвдрэл үүсэж, зам хуурсан 40 метр хэсгийг даатгалын мөнгөөр засварлах аж.

Тодруулбал, олон улсын төсөл байсан учраас даатгалтай зам бөгөөд даатгалын төлөөлөгчид очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Мөн онцгой байдлын ерөнхий газраас давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийм зүйл болсон гэх дүгнэлтийг гаргасан учир даатгалын компаниас 40 метр замыг дахин хучих зардлыг гаргахаар болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Даатгалын туршилт хийгээд юү

Холбоотой мэдээ

Back to top button