Эрдэнэт ТӨҮГ бол ашиглалтад орсноосоо хойш үе үеийн улстөрчид, дарга нарын амьдралаа өөд нь татах эх үүсвэр. Хаана ч байхгүй өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн шахах барагдашгүй ундрагатай “саалийн үнээ” болсон газар гэдэгтэй хэн ч маргахгүй.
Үүнийг тус үйлдвэрийн газрын шилэн дансыг ухаж тухайн жилдээ юу худалдаж авахыг нь харахад андашгүй.
Энэ үүднээс бид тус үйлдвэр амттанд жилд хичнээн төгрөг зарцуулдаг талаар сонирхож үзлээ.
Инфографик харах зөвлөмж: Зарим тооны урд харагдахгүй байгаа амттаны нэрсийг хоосон нүднүүд дээр дарж харна уу
Эрдэнэт ТӨҮГ хатаасан жимс, жимсний чанамал, шоколад, зайрмаг, чихэр, ёотон, ундаа, шүүс гэхчлэн 20 гаруй нэр төрлийн амттанд жилд 1,776,379,600 төгрөгийн тендер зарлаж авдаг байна. Үүнд дээр кофе сэлтийн тооцоог нэмбэл 2 тэрбум төгрөг хүрч, талийна.
Эдгээрийр амттан тус бүрээр нь тендер зарлаж худалдаж авна гэсэн үг.
Улсын үйлдвэрийн мөнгө дарга нарын салаагаар урсаж байдгийн ганцхан жишээ энэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул уурхайн үйлдвэр юмуу , улсын цэцэрлэг , ясли юмуу
Өндөр албан тушаалтнууд баяжих нь аргагүй юм бн Бадамсүрэн дарга их буян үйлдсэн учраас баатар болсон юм бн