
УИХ-ын дарга Г.Занданшатар уржигдар /2022.07.27/ Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцсон билээ.
Энэ үеэр нэг нь асууж, нөгөө нь хариулж буй бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Тухайн бичлэгт:
УИХ-ын дарга Г.Занданшатар "Гадаадын хөрөнгө оруулагч нар ам.доллар авч чадахгүй байна" гэсэн мэдээлэл байна гэж асуухад
Төвбанкны Б.Лхагвасүрэн "Тэр жаахан худал мессеж. Манай дээр ганц, хоёр өргөдөл ирсэн. Шалгаад үзэхэд тийм асуудал байхгүй л байна лээ" хэмээн хариулсан байв.
Тодруулбал тэднийг, "Албаны ажил ярьж байж утсаа маажиж, твиттер ухаж байна. Асууж, хариулт өгч байгаа аль аль нь сэтгэлгүй хайнга ярьж байна. Хэнэггүй дарга нарын яриа" хэмээцгээж буй юм.
Улс орных нь эдийн засаг үнэхээр ч хэцүү байгаа. Үнийн өсөлтөд ард түмэн дарлуулж байна. Авсан хэдэн төгрөг амьдралд хүрэлцэх нь битгий хэл ганц өдрийн хоолтой ч дүйхэд хэцүү болсоор. Дээр нь нэмээд иргэд рүү чиглэсэн зээл гарах нь багассан.
Ийм байхад Монголбанкны Ерөнхийлөгч, түүнийг томилдог УИХ-ын дарга хоёрын гадаадын хөрөнгө оруулалт, ам.долларын талаар ийн хайнга ярьж суугаад бухимдацгаах нь зүйн хэрэг биз ээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манаы том дарга нар мундаг юмаа сайхан л улс орныхоо хөгжлийг ярьж дээ