Нийгмийн
Маргаашаас 5-11 насныхныг дархлаажуулж эхэлнэ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулах болсон билээ. Энэ дагуу ХӨСҮТ-өөс дараах мэдээлэл өгсөн.
Тодруулбал, бага насны хүүхдүүдийг наймдугаар сарын 1-нээс дархлаажуулж эхэлнэ. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Наймдугаар сард эхний тунг хийж, есдүгээр сарын 1-нээс хоёр дахь тунд хамруулна” гэсэн юм.
Ташрамд мэдээллэхэд, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулахгүй гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан тодотгосон.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.