БОАЖЯ: Энэ жил 85 аргаль агнах зөвшөөрөл олгосон

Өнөөдөр цахим орчинд "гадны иргэд хууль бусаар манай улсад аргаль агнаж байна. Жил бүр дураараа орж гарч, дархан цаазат амьтдыг агнадаг энэ байдалд хяналт тавимаар байна" гэх байдлаар иргэд байр сууриа илэрхийлж эхэлсэн.

Бид энэ талаар БОАЖЯ-наас тодруулахад: Хууль бус ан агнуур биш. Жил бүр засгийн газар энэ асуудлыг хэлэлцдэг. Долоодугаар сарын 15-наас 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл агнах эрх нээллттэй болдог. Аргалийг алтайн болон говийн гэсэн хоёр бүст хувааж, агнах тусгай зөвшөөрлийг гадны иргэдэд олгодог. Ингэхдээ төлбөр тооцох ба төлбөрийг тухайн орон нутгийн дансанд төвлөрүүлэх зохицуулалт үйлчилнэ. 2022 оны хувьд 85 аргаль агнах зөвшөөрлийг өгөөд байна. Зөвшөөрөлтэй анчид аргаль байх бүс нутгууддаа хүрчихсэн байгаа" гэлээ.
Энэхүү зөвшөөрлийг олгохдоо аргалийн тоо толгой өмнө онынхоос өссөн үзүүлэлттэй гарсан үгүйг заавал харгалзан үздэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.