Нийгмийн
Ирэх сарын 01-нээс эмийг ДӨРВӨН ангиллаар бичиж олгоно

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолоор эмийг ангиллын дагуу бичихийг үүрэг болгосон.
Тодруулбал, А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд, С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд, D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Уг зохицуулалт 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.