Ярилцлага

Д.Галсансүх: Сүүлийн үед “Номын цагаан мөр” гэж байдгийг ойлгох боллоо

Тэр ингэж бичсэн юм.

Ямар хатуу юм бэ гээд тэвэрдэг сэн
Яаж сална даа гээд уйлдаг сан
Араас минь хийгээд өг гээд тонгойдог сон
Ахиад хүчтэй хийгээд өг гээд гуйдаг сан...


Энэ шүлэг хэвлэгдсэн “Хар" ба "Улаан" номыг нь уншчихаад цахим хуудастаа “Д.Галсансүх яруу найргаас зайлах цаг нь болжээ” хэмээн бичиж байлаа. Тэгэхэд би өөртэй нь л ярилцаж үзье гэж бодсон юм. Түүнээс хойш жил гаруй хугацааны дараа шүлэгч Д.Галсансүхтэй “Өглөөний гудамж”-нд уулзан кофе уунгаа ийн ярилцав.

Бид хувийн амьдралын талаар ярихгүй, зөвхөн уран зохиол болон бусад зүйлсийн талаар ярилцахаар тохиролцсон юм.

Ярилцлага дуу хураагуурт бичигдэж эхлэхийн өмнө.

-Маргааш номын баяр болох нь. Та ахиад ном хэвлүүлээ юу?

-Номын баярт зориулж биш л дээ. Чамд өгөх гээд нэгийг нь аваад ирсэн. Нэрийг чинь бичсэн. Умаахан дүүдээ шинэ шүлгүүдээрээ онгодыг нь өдөөн дуудъя гэж бичсэн. Энэ чиний жинхэнэ нэр үү.

-Тийм. Талбайн аль хэсэгт суух гэж байна даа?

-Хойд хэсэгт Д.Урианхай ахтай нэг асарт сууна.

Захиалсан кофе ирж бидний яриа ийн үргэлжлэв.

-Сүүлийн хугацаанд уншлага бүрд л ирж шүлэг дуудаж байгаа харагдах юм. Шүлэг уншаач гэсэн урилга заллага их байна уу. Аль эсвэл уншигчдадаа мартагдахыг хүсэхгүй байна уу?

-Би 20 гаруй жил шүлэг зохиол, сэтгүүл зүй гэж явсангүй. 2021 онд “Шинэ шүлгүүд” гээд өөрийнхөө амьдрал болоод цаг үе,  нөхдийнхөө тухай ном гаргасан. Харин энэ жил “Хагас Реалист Шүлэг” гэдэг ном гаргаж байна.

Эндээс харахад яруу найраг гэдэг нэг өрөөнд өөртөө уншаад байдаг зүйл биш гэж бодлоо. Шүлгийг монгол хэл, монголчуудын оюун санаатай холбоотой гэж үздэг. Хүссэн хүсээгүй бүх хүн энэ зүйл рүү адгаж байдаг учир шүлгүүдээ уншдаг юм. Түүнээс шүлэг, зохиол бичиж буй дүү нартайгаа ойр байх гэж ч юм уу, алдар нэрийн төлөө яваагүй. Уншихаас гадна уран зохиолын сэтгүүл, өдөр тутмын сонинуудад ч миний шүлэг хэвлэгдэж байна. Ерөнхийдөө гарцаагүй нийгмийн харилцаанд оролцох ч болж таарах юм.

-Шүлгийг оюун санаатай холбоотой гэлээ. Таны шүлгүүд уншигчдынхаа оюун санаанд хэрхэн нөлөөлдөг гэж бодох юм?

-Яруу найраг гэдэг хүнд тайвшрал авчирдаг гэж боддог. Хөгжим, дуу болон урлагийн бусад төрлүүд ч гэсэн адилхан. Жишээ авахад, хүмүүс тамхины тухай ярихдаа хортой л гэдэг болохоос биш яагаад татаад байгаагаа ойлгодоггүй. Ямар ашиг тус авчирдгийг нь ярихгүй байна.

Түүнтэй адил уран зохиол ямар ашиг тустайг ярьдаггүй. Эцэстээ уран зохиол бол сэтгэлийн л зүйл гэж би боддог. Хэтэрхий материаллаг ертөнцөд амьдарч байгаа учраас сэтгэл санааны ашиг тусын тухай ярихаа больчхож. Тиймээс надад их хийсвэр санагдаж байна.

-Тэгвэл таны хар, улаан номд хэвлэгдсэн шүлгүүд тийм их ашиг тустай зүйл гэж та бодож байна уу. Жишээ нь, "Араас минь хийгээд өг гээд тонгойдог сон. Ахиад хүчтэй хийгээд өг гээд гуйдаг сан..." гэх мэт?

-Хар, улаан номд орсон шүлгүүдэд янз бүрийн л юм байгаа.

-Хурьцлын тухай шүлгүүдийг нь яриад байна л даа?

-Дэлхийн аль ч улс орны зохиолчдын шүлгүүдийг харахад нэгэн хэвийн л бичээд байдаг шиг санагддаг. Энэ хүнээс нэг иймэрхүү л юм гарна даа гэсэн хандлагатай. Гэтэл би тийм байя гэж боддоггүй. Хайр сэтгэл, хурьцал, түүхэн, орон шоронгийн тухай хүртэл л шүлэг байгаа. Бие биеэ давтан дуурайсан шүлэг нэг ч байхгүй. Эцсийн эцэст ганц би бичээд байгаа юм биш. Манай залуучууд их уншиж байгаа Чарльз Буковскийн шүлэгт энэ байтугай л юм байдаг.


МИНИЙ ШҮЛЭГ ГАЖ БИШ

-Гэхдээ та чинь Чарльз Буковский биш биз дээ?

-Биш, би бол Галсансүх. Адгийн наад зах нь бацаануудын дуулж байгаа хип хоп дуунуудын үгэн дотор ийм юм явж л байдаг. Хүний амьдралд байдаг л энгийн зүйл шүү дээ. Түүнээс биш тийм гаж зүйл байхгүй.

-Шүлэг яруу сайхан, гоо зүйтэй байх ёстой гэж үздэг хэсэг хүмүүс байна шүү дээ?

-20 зууны туршид нэг юманд хайрцаглагдаж болохгүйг ойлгох хугацаа боллоо. Гоо сайхан гэхээр заавал Леонардо Да Винчийн "Мона Лиза" биш. Ван Гог, Казимир Малевичийн зургуудын гоо сайхан ил харагддаг уу. Ихэнх нь муухай л гэж хардаг. Гэхдээ тэдний ард гоо сайхан гэдэг зүйл байж л таардаг. Тэгэхээр би урлагийг эрх чөлөөтэй байгаасай гэж боддог.

Эрх чөлөөг бичиж туурвиж байгаа уран бүтээлчийн мэдлэг боловсрол бүх зүйлсээс гоо сайхныг хэрхэн бичих нь шалтгаалдаг байх.

-Эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу?

-Өвөр Монголчуудыг хар л даа. Монгол хэлээрээ хичээл орж чадахгүй байна. Гэтэл би энд хятад хоол, хятад хэл гээд шүлэг бичээд сууж байна. Үүнийгээ эрх чөлөөний нэг хэсэг гэж боддог.

-Хятад хоол, хятад шүлэг хоёрын тухайд яривал?

-Янз бүрээр л ойлгож болно. Хүн өөрөө өөрийнхөөрөө ойлгох хэрэгтэй. Хятад хэлийг би ертөнцөд байхгүй муухай хэл гэж хэлээгүй. Ертөнцөд байхгүй хосгүй хэл л гэж хэлсэн. Цаад утгыг нь та нар мэдэж байгаа.

Өнөөдөр бид ОХУ, БНХАУ-тай хиллэдэггүй байсан бол учиргүй Хятадыг муулах шүүмжлэх юм байхгүй. Тэрбум хэдэн зуун сая хүн амтай улсын хажууд бид өөрсдийгөө авч үлдэх, хүчтэй нөлөөнд автахгүй байхын тулд эх орон ч үзлээс гадна үндсэрхэг үзэлтэй байх хэрэгтэй. Энэ үзэл байж гэмээ нь бид эх орон газар нутгаа авч үлдэх хамгаалалт болно. Түүнээс Хятадад дургүйдээ биш.

-Үндсэрхэг үзэл гэхээр айлган сүрдүүлэх, дээрэнгүйлэхийг л хэлээд байх шиг харагдаад байгаа юм даа?

-1990 онд Улаанбаатарын гудамж тэр чигтээ хятад хаягтай болсон байсан. Тэр үед хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа бүх хаяг Монголын нутагт хэрэглэгддэг бичиг үсгээр байх ёстой гэсэн” захирамж гарсан. Гэтэл тэр захирамж биелээгүй.

Харин түүнийг “Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнүүд авч хаяж цагдаад баригдсан байдаг. Түүнээс хойш крилл үсгээр арга ядахад, латин үсгээр бичиж байгаа шүү. Маш олон хөдөлгөөн үүссэн. Уул уурхайн компани дээр очиж шантааж хийдэг ч гэх яриа гардаг болсон. Баримттай ярих хэрэгтэй. Миний хувьд “Хөх Монгол” хөдөлгөөндөө байгаа.

-Та шантааж хийж байгаагүй юу. Зарим нь сонин сэтгүүлээр дамжуулаад хийгээд байдаг гэх яриа байдаг биз дээ?

-Тийм зүйл байхгүй. Харин сүүлийн үед номын мөр цагаан гэдэг үгийг яасан үнэн үг вэ гэж боддог болсон доо.

Л.ӨЛЗИЙТӨГС "ЭНЭ ШҮЛЭГ НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА. ДАРААГИЙН НОМ НЬ САЙН ГАРАХ БОЛТУГАЙ" ГЭЖ БИЧСЭН

-Уучлаарай, сэдвээсээ хазайж. Одоо хоёулаа уран зохиолын хөгжил ямар байгаа талаар ярих уу?

-Орчуулгын уран зохиол их сайн гарч байна. Сайн залуу орчуулагчид гарч ирснээрээ дэлхийг бид уншдаг болов. Тэр хэмжээгээрээ манай уран зохиолын хөгжлийн түвшин нэмэгдэж байна гэж би хардаг.

-Хэдийгээр орчуулгын уран зохиол сайн байгаа хэдий ч эх хэлээр бичсэн зохиол ховордоод байгаа юм биш үү?

-Энэ бол жижиг улсын зовлон байх. Хэрвээ Монгол Улс 10 сая хүнтэй байлаа гэж бодоход нэг "Тагтаа", нэг "Нил" хэвлэлийн газар биш 10, 10-аараа байх ёстой байсан. Өрсөлдөөн, зах зээл нь дээшлээд ирэхээр чанар ч дээшлээд явна. Эх хэл дээр бичсэн зохиол ч мөн ялгаагүй. 10 сая хүнтэй байсан бол манайд 10 Г.Аюурзана байх ёстой байсан байх.

-Г.Аюурзана гэдэг нэрийг дурдлаа. Таны найз шүү дээ. Л.Өлзийтөгс ч бас мөн ялгаагүй. Тэгэхээр таны найзууд "Энэ ямар муу шүлэг вэ" гэж таныг зоригтой шүүмжлэх юм уу?

-Шүүмжилнэ. Миний хар номын ард Л.Өлзийтөгс “Энэ шүлэг надад таалагдсангүй, дараагийн ном нь сайн гарах болтугай" гээд биччихсэн. Бүгд магтаад байх албагүй. Гоё байгаа биз дээ.

-Энэ хахир хатуу, заримдаа үзэн ядмаар нийгэмд шүлэг ямар ач холбогдолтой юм бэ?

-Уран зохиол сонирхдог хүмүүс энэ нийгмийнхээ зэвсэг байдаг юм шүү. Б.Ринченгийн “Монгол хэл”, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг л гэхэд хар л даа. Ач холбогдол гэдгийг олон юм нуршихгүйгээр ойлгох хамгийн энгийн зүйл энэ л байна.

Өнөөдөр зарим залуучууд "Мэдэхгүй" гэж ярих дуртай болчхож. Тийм зохиолч байдаг юм уу гэж хэлж, ярьдаг болж. Үүнийг би монгол төрийн гэмт хэрэг, алдаа гэж боддог. Өнөөдөр хэдийгээр Соёлын яам байгуулагдсан ч гэсэн уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хассан. Өнөөдөр монгол хэлээ мэдэхгүй англи хэл үзээд яах юм. Уран зохиолын хичээлийг хасчхаад монгол хэлээр яриад яах юм бэ. Нэг бол тэр англи, хятад, орос хэлээрээ ярьдаг болох хэрэгтэй.

-Та их бухимдаж байх шиг байна?

-Тэгж байна. Одоо ийм байдалтай болсон хойч үеэ өрөвдөж байна. Зөвхөн монгол хэлний хичээл орж, зөв бичгийн дүрэм заагаад яалтай билээ. Заасан ч бүх хүүхэд алдаатай бичиж байна. Тэр байтугай УИХ-ын гишүүд нь алдаатай бичих юм. Хүмүүсийн сэтгэлд энэ шүлгүүд л үлдэнэ. Гадуур явж байхдаа харахад бүх хүүхдүүд англи хэлээр халтар хултар ярьж, тоглож наадах болж дээ.

-Шүлэг бичих эрчим хүч хэр байна даа?

-Өглөө босоод дөрөв, тав, зургаан шүлэг бичнэ. Заримдаа бичихгүй. Янз, янз л байна. Ямар ч байсан яруу найраг, уран зохиолдоо эргэж ирсэндээ маш их баяртай байна. Би яруу найраг уран зохиолыг онгодын юм гэж боддог.

Үг хэлэх дуртай хүмүүс 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас байхад шүлэг бичнэ гэлцдэг. Харин би эсрэгээрээ нэг хувийн хөдөлмөр, 99 хувийн авьяас байхад болно гэж боддог. АНУ-ын нэг яруу найрагч "Нэг хоног 24 цагтай. Би шүлгийг таван минутад л бичиж чадна. Үлдсэн 23 цаг 55 минутад би юу хийх вэ" гэж хэлсэн. Яг түүнтэй л адил.

-Онгод, мэдрэмжээ авах гээд олон ч хүн хар тамхи татах юм. Буруу юу?

-Тэр асуудал дээр сэтгэл эмзэглэх л юм. Гэхдээ хулгайчгүй улс байдаггүй гэдэг шиг архичингүй улс байдаггүй. Хэлээд хэлээд ойлгохгүй байгаа юмыг яалтай билээ. Үүний эсрэг хүчээр тэмцэх хэрэгтэй.

40 ЖИЛ ШҮЛЭГ БИЧСЭН МИНЬ ҮЙЛИЙН ҮР Ч ЮМ ШИГ

-Номын баяр дөхөхөөр л хэрэгтэй, хэрэггүй олон ном хэвлэгдэх юм. 80 гаруй хувь нь бараг хэрэггүй шахам. Тэгэхээр яаран сандран ном хэвлүүлэх хэрэг байдаг юм уу?

-Уран зохиол олон янз. Эмэгтэйчүүдийн уран зохиол гэж байна. Гэрт суудаг авгай нарын унших дуртай зохиол гэсэн үг. Том төлөөлөл нь МУСГЗ Б.Шүүдэрцэцэг. Мөн хүүхэд залуучуудын унших дуртай алдарт зохиолч Тodko Samson гэх мэтээр арилжааны уран зохиолчид байна. Жамаараа яваа ертөнц гэдэг шиг /инээв/.

Өөрсөд өөрсдийн зарчмаар л явж байгаа хэрэг. Энэ болно, болохгүй гэсэн ойлголт байхгүй. Миний инээд хүрдэг нэг зүйл гэвэл цахимд зохиолч, яруу найрагч тэр гэх мэтчилэн өөрийгөө нэрлэснийг шоолмоор санагддаг. Би бол зохиолч яруу найрагч  гэхээс илүү сонирхдог, дуртай хүн л гэж боддог. Хаана ч тэгж ярьж яваагүй. Ярихаас ч ичдэг. Гэхдээ 40 гаруй жил шүлэг бичиж суусан маань үйлийн үр ч юм шиг.

-Үйлийн үр гэж үү?

-Энэ чинь зовлон байхгүй юу. Яагаад гэвэл энэ амьдрал ямар нэгэн төлөөс шаарддаг. Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаас уран зохиол бий болдоггүй. Урлаг, уран зохиол зовлонгоос бий болдог.

-Таны энэ үйлийн үр хэзээ дуусах бол?

-Үхээд л дуусах байх даа. Хэзээ үхэхийг минь тэнгэр мэднэ. Би тэнгэрийн тааллаар л амьд яваа хүн. Сайндаа амьд яваад байна гэж боддоггүй. Бүх зүйл цаг хугацаатай. Тэрнээс хүмүүс үхэх цаг нь болоогүй байхад архинаас, өвчнөөс болоод үхчихлээ гэх юм. Гэтэл тэр хүмүүс цаг хугацаандаа л амьдраад дуусаж байгаа нь тэр болов уу. Би чамтай ярилцаж дуусаад цагийн дараа үхэх ч юм бил үү. Ямар ч баримжаа алга. Тэр болтлоо бичсээр байгаад л дуусна.

-Үйлийн үр гэснээс та гавьяа шагналыг юу гэж бодож байна. Монгол Улсаас танд МУСГЗ өгвөл яах уу?

-Би авъя гэж боддоггүй санаа амар хүн. Надад бичих нь сайхан. Харин өгвөл авна. Тэрнээс биш амбиц гаргаад шагнал өгвөл авах дургүй хүн гэх шаардлага байхгүй. Гэхдээ элдэв алдар цолгүй Д.Урианхай ах шиг явах нь сайхан юм билээ дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:07

Ер бусын мэдрэмж дүүрэн хүн дээ

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:08

Gaihaltai hun shvvvvvv

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:12

Ямар сайхан ярилцлага болоо вэ? Уужуу амьсгаа авах мэт

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:13

ЭГЭЛ ХҮН ШҮҮ

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:40
Reply to  Зочин

Эгэлгүй хүн шиг санагддаг

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:57
Reply to  Зочин

tmeeee

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:13

Амжилт хүсье.

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:15

Шорон оронд ороод ихэд ядарсан даа хөөрхий одоо энх жаргаарай

Зочин
Зочин
9 сар 16, 2022 09:47

Онцгойрох гэсэн хэт улайр�##� нь эргүү болгосон.

Зочин
Зочин
9 сар 16, 2022 10:02

Зүгээр л Г�##�сансүх. Өөрийнхөөрөө сайхан ярилцлага болж. Аливаа юмс үзэгдлийг оюун ухаант хүн өөрийнхөөрөө мэдэрдэг. Яруу найрагчид, зохиолчид өөрийнхөө мэдэрсэн тэр мэдрэмжээ өөрийнхөөрөө илэрхийлж, бусадтай хува�##�цах төрөлхийн чадвартай хүмүүс. Эдгээр хүмүүсийн илэрхийлэмж нь тэр нэг уншигчийн мэдэрсэн мэдрэмжтэй нь тохирвол, Г�##�сансүх, Өлзийтөгс ч юмуу Аюурзана мэдрэмжээ дахиж яаж илэрхийлэх бол гэдэг хүлээлт үүсдэг.

Зочин
Зочин
9 сар 16, 2022 10:13

Udahgvi nomiiin bayar bolj bgaaa taniii shine buteeel garch bgaaaa yu

Зочин
Зочин
9 сар 16, 2022 10:15

Гоё

Зочин
Зочин
9 сар 16, 2022 10:28

Эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
9 сар 16, 2022 10:28

Аймхай худ�##�ч Баагий минь элий б�##�ай юм эрээчээд солиохоод явж бай

Jiriin unshigch
Jiriin unshigch
9 сар 16, 2022 16:37

Асуулт чинь болж байна!

Зочин
Зочин
9 сар 16, 2022 18:05

Эгэл хүн биш гажиг хүн

ard
ard
9 сар 16, 2022 20:51

энэ үеиин монголшуу пялдага зантай яг нам дагасан өлөн хулгаачууд �######� долоогчууд шиг магтууул ам ур�##�дан магтаж муулуул мангас шулам болгондоо иимл хуурамч шээсүүд их болхооор яаж хөжихвэдэээ

Unshigch
Unshigch
9 сар 16, 2022 22:31

Тодко бацаан манай нийгмийн хүлээлтийг ажиглаад нэрийг нь сонсохоос дургүй хүрэм арилжааны хэдэн зохиол бичиж з�##�уу,юмны учир мэдэхгүй хэсэг хүмүүсийн тархийг хордуулсан.Тэр чигээрээ хуйв�##�дааны онол.Түүнд нь үнэмшчихсэн хүнтэй таарсан,дур гутсан.Номын баяраар п�##�ьтогоо намируулаад гарын үсгээ зураад зураад л явах бхдаа �######�уул.Монголчууд уншиж тунгааж ойлгох болоогүй байна дөө.Бас тэр Сарантуяа,Шүүдэрцэцэг ч гэх шиг.... кк

jjj
jjj
9 сар 16, 2022 23:58

alyyyrchin medrel arhichin

Зочин
Зочин
9 сар 17, 2022 08:19

Тэгээд жаахан байзнав�##� бурхнаас ч уучл�##�т гуймаар болж ирэж байгаа биз дээ?

Цэцэг
Цэцэг
9 сар 17, 2022 10:01

Хормой хотноос дээш юм гарахгүй л хүн байсан даа тэр л хэвээрээ өтлөх шив хөөрхий

Зочин
Зочин
9 сар 17, 2022 20:37

СОГОГТОЙ - бас солиотой " амьтан " байх аа ... хоол өгч бай ...

Зочин
Зочин
9 сар 17, 2022 23:06

Сэтгэцийн өвчтэй нөхөр ийм юмыг яриулж л байдаг ..
Нацист садист шизо гэж энэ х�##�зан хулгайч шүүдээ

зочин
зочин
9 сар 19, 2022 23:33

Иш ,энэ нэг сэтгэцийн өвчтэй ,хөгийн новш ,ёстой онцгоирох гээд эргүү болчихсон гэж нэг нөхөр маш оновчтой тодорхойлжээ ,бас их хүн муутай сураг дуулдсан .

Зочин яана даа
Зочин яана даа
9 сар 21, 2022 20:41

солиот

Холбоотой мэдээ

Back to top button