Статистик: Монголд ирэх ОХУ-ын иргэдийн тоо дөрөв дахин нэмэгджээ

ОХУ, Украин улсуудын хооронд цэргийн ажиллагаа явагдаж, хугацаа өнгөрлөө. Тэгвэл хоёр хоногийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаагаар 300,000 иргэнээ цэрэгт татахаар болсон. "Цэргийн дайчилгаа явуулах удирдамжийг муж тус бүрийн цэрэг татлагын комисс руу илгээсэн бөгөөд тэд бүгд үүрэг даалгавраа авсан. Квот заагаагүй" гэж ЗХЖШ-ын Цэрэг татлагын ерөнхий комиссын дарга, контр-адмирал Владимир Цимлянский хэлээд буй.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. Өөрөөр хэлөэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон гэлтэй.
Энэ нь хоёр улсын дипломат харилцааны хүрээнд иргэд 30 хоногийн хугацаатай зорчих эрхийн дагуу гэж ойлгож болно. Алтанбулаг боомтоор орж ирэх болсон ОХУ-ын иргэдийг манай улсын иргэд дүрвэгсэд хэмээн ойлгож буй нь буруу ташаа мэдээлэл гэдгийг албаны хүн хэллээ.
Ингээд сүүлийн өдрүүдэд ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя:
- 2022.09.20-ны өдөр 261 иргэн,
- 2022.09.21-ний өдөр 263 иргэн,
- 2022.09.22-ний өдөр 830 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2020 on gene uu 2022 on bish yumuu
830/263=3.155 bna. yaj bodohooroo 4 dahin gdg bna daa
ОХУ-аас яасан олон хүн орж ирж бна. Цаашид оруулаад бх юм боловуу. Түрүүчээсээ орж ирсэн хүмүүсийн зарим нь монгол хүнийг зодож алхаар толгойг хага цохиж маш хүнд гэмтээсэн гэж социалд бичсэн бн ш дээ ийм байхад орж ирсэн хүмүүсийг дураар нь ямарч хараа хяналтгүй сул явуулж тэнүүлж болж бга юм уу төр засгаао анхаарах байгууллага албан тушаалтан алга гээ үү?